БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог


Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа баяр наадмын өдрүүдээр хэрхэн ажиллах, гал түймэр, үерийн аюулаас эртнээс бэлтгэл базааж ажиллах талаар хэлэлцсэн байна. Мөн наадмын хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүдээс олгож байгаа буюу жилийн жилд яригддаг хуушуур хийх зөвшөөрлийг 2024 оны хавраас эхлэн дүүргээс олгож байгаа аж. 

Хотын дарга Х.Нямбаатар уг шуурхай зөвлөгөөний үеэр “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын мэдэлд байсан зарим ажил дүүргүүдэд шилжсэн. Үүний нэг хуушуур хийх зөвшөөрлийг ч гэсэн дүүргээс мэдэж байгаа. Гэхдээ энэ зөвшөөрлийг олгохдоо хуурч мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг зөрчил, алдаа гарах юм бол холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна” гэж мэдэгджээ. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дараах чиг үүргүүд дүүргүүд рүү шилжжээ. Тухайлбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гадна зар сурталчилгааны самбарын зөвшөөрөл, нохой, муур устгалыг дүүргүүд рүү шилжүүлж, арчлалт хамгаалалтыг хариуцуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 1 цагийн өмнө
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 5 цагийн өмнө
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 8 цагийн өмнө
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 11 цагийн өмнө
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 12 цагийн өмнө
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 13 цагийн өмнө
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 13 цагийн өмнө
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА Өчигдөр
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ Өчигдөр
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо Өчигдөр
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна Өчигдөр
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ Өчигдөр
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна Өчигдөр