БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Орос, Украин цэргүүдийн цогцос, барьцаат хүмүүсийг солилцох ажиллагаа 2025 оны зургаадугаар сарын 9 эхэлжээ

С.Жамъяаннацаг
2025/06/11

2025 оны 6 дугаар сарын эхээр Орос, Украин хоёр Стамбул хотноо байгуулсан хэлэлцээрийн дагуу хүмүүнлэгийн чиглэлийн чухал ажиллагаануудыг хэрэгжүүлж эхэллээ. Уг хэлэлцээр нь хоёр талын хоорондын зөрчил үргэлжилж буй энэ үед амь үрэгдсэн болон олзлогдсон цэргүүдийн асуудлыг шийдвэрлэх, хүмүүнлэгийн зарчмыг баримтлах зорилготой байв.

 2025 оны 6 дугаар сарын 6-нд Оросын тал 6,000 украин цэргийн цогцсыг Украинд шилжүүлэн өгөх ажиллагааг эхлүүлсэн байна. Уг ажиллагаа нь барьцаалагдсан, 25 наснаас доош, шархадсан болон ноцтой өвчтэй хүмүүсийг харилцан солилцох нөхцөлтэйгээр явагдаж байсан юм. Энэ хүрээнд эхний ээлжинд 640 хүний нэр бүхий жагсаалтыг Украины талд хүргүүлсэн байна. Гэвч Украины тал цогцос хүлээн авах болон барьцаат хүмүүсийн солилцоог гэнэт тодорхойгүй шалтгаанаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ нь хэлэлцээрийн хэрэгжилтэд түр саад учруулсан ч ажиллагаа цааш үргэлжилсэн юм.

 Удалгүй, 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Стамбулын тохиролцооны хүрээнд Орос, Украин хоёр харилцан олзлогдсон цэргүүдээ солилцох ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн талаар талуудын холбогдох байгууллагууд мэдээлэв. Энэхүү ажиллагаа хэд хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд голчлон 25 наснаас доош, шархадсан болон хүнд шархадсан цэргүүдийг хамарч байна.

 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлснээр, энэ ажиллагаа маш нарийн төвөгтэй хэлэлцээний үр дүнд хэрэгжиж буй бөгөөд өдөр бүр үргэлжилж буй яриа хэлэлцээрүүдийн дүнд амжилтад хүрч байгаа гэдгийг онцолсон. Тэрбээр “Аюулгүй байдлын үүднээс нарийн мэдээлэл өгөх боломжгүй байгаа” хэмээсэн байна.

 ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Москва, Киев хоёр ижил тооны олзлогдсон цэргийг харилцан чөлөөлсөн бөгөөд Оросын цэргүүд одоогоор Беларусийн нутаг дэвсгэр дээр түр байрлаж, удахгүй нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр эх орондоо буцахаар төлөвлөж буй аж.

 Мөн Украины Олзлогдогсдын асуудал хариуцсан зохицуулах штаб байр сууриа илэрхийлж, “Истанбулын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй хүмүүнлэгийн ажиллагаанууд бүрэн хэмжээнд хэрэгжинэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгдсэн юм


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газар хуралдаж байна 11 цагийн өмнө
Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо Өчигдөр
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа Өчигдөр
АҮЭБЯ: ОХУ-ын шатахууны хориг манай улсад хамаарахгүй Өчигдөр
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна Өчигдөр
Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв Өчигдөр
Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
УОК: Түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ Өчигдөр
Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулиар 2715 дансанд төвлөрсөн 4,6 тэрбум төгрөгийг хязгаарлав Өчигдөр
ӨНӨӨДӨР: Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар мэдээлнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа 2025/07/28
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна 2025/07/28
Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ 2025/07/28
ХСҮТ-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна 2025/07/28
Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна 2025/07/28
Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр 2025/07/28
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна 2025/07/28
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна 2025/07/28
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно 2025/07/28