БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Номин: Миний бие дараагийн Засгийн газарт ажиллахгүй

С.Жамъяаннацаг
2025/06/10

УИХ-ын гишүүн Ч.Номин: Миний бие дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ цахим хуудсандаа албан ёсоор мэдэгдэж байна нийтэллээ. 

Тэрээр: Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт цаг үед Монгол Улсын Үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Олон Улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн нь нэр төрийн бөгөөд, өндөр хариуцлагатай үүрэг байлаа.

Мөн 2024 онд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улиран томилогдож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг хариуцаж ажиллалаа. Энэ хугацаанд монголын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төсвийн сахилга батыг бүхий л түвшинд ягштал барьж ажилласан. Хийсэн ажлын үр дүнг ард иргэд, салбарын мэргэжилтнүүд үнэлж дүгнэх байх. Зөв бодлого цаг хугацааны шалгуурыг давж, ирээдүйд ч үр өгөөжөө өгсөөр байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Цаашид сонгогдсон тойргийнхоо, СХД-ийн иргэдийн хүсэл, эрх ашгийг тууштай төлөөлөн ажиллахын зэрэгцээ, УИХ-ын гишүүний хувьд зөвд зөөлөн, бурууд хатуу байх байр суурь баримталж ажиллана.

Монголд улс төрийн шинэ соёл аль хэдийн эхэлсэн. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад залуучууд, эмэгтэйчүүд, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, экспертүүд орж ажиллах боломжийг бий болгож, хүнд цаг үед эдийн засгаа сэргээж, зээлжих зэрэглэлээ ахиулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх мега төслүүдээ гараанаас гаргаж, улс төрийн манлайлал үзүүлсэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад талархал дэвшүүлье.

Удахгүй Та бүхэнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа дэлгэрэнгүй танилцуулах болно.

Соёл, түүхийн арвин баялагтай Монгол түмний оюун санааны дархлаа улам батжих болтугай! гэв.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 14 минутын өмнө
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 4 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 5 цагийн өмнө
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 8 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо Өчигдөр
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа 2026/07/20