БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ БОДИТ ОРЛОГО 1.7 САЯ БОЛЖ 17 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ


Нэг өрхийн сарын дундаж орлого 24 хувиар өсөж, 2.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн энэ оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 86 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Бодит орлого өсөв: Нэг өрхийн сарын бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар өссөн байна. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны 2024 оны хоёрдугаар улирлын тайланд дээрх дурдсан нэг өрхийн сарын дундаж орлогоос үнийн нөлөөллийг арилган тооцоход 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 255.3 мянган төгрөг буюу 17.3 хувиар өссөн үзүүлэлт аж.

Бодит орлогын хэмжээ нэмэгдэхэд цалих хөлсний бодит орлого 218,3 мянган төгрөг буюу 31.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Сүүлийн дөрвөн жилийн байдлаар өрхийн сарын дундаж мөнгө орлого ба бодит орлого хэрхэн өссөнийг статистикаас харвал,

Нэг өрхийн мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзвэл цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлого голлон нөлөөлж байна. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхэд өрхийн сарын дундаж орлогын өсөлтөөс шалтгаалж байгааг ҮСХ-ны статистикт дурджээ. Өрхийн орлогын бүтцийг харвал,

Хэдийгээр нэг өрхийн сарын дундаж орлого 2.5 сая төгрөг, бодит орлого 1.7 сая төгрөг болж өссөн ч өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл энэ оны хоёрдугаар улирлын байдлаар,

  • 109.5 мянган өрх 700 мянган төгрөгөөс доош орлоготой. Энэ нь 11 хувийг эзэлж байна.
  • 253.9 мянган өрх 700-1,6 сая төгрөгийн орлоготой. Энэ нь 25.5 хувийг эзэлж байна.
  • 341.5 мянган өрх 1.6-3.0 сая төгрөгийн орлоготой. Энэ нь 34,3 хувийг эзэлж байна.
  • 290.7 мянган өрх 3 сая төгрөгөөс дээш орлоготой. Энэ нь 29.2 хувийг эзэлж байна.

0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 2 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 6 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 7 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 8 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 9 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11