БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

С.Жамъяаннацаг
2025/06/09

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.

Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.  

Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ 1 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа 1 цагийн өмнө
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 4 цагийн өмнө
Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй 8 цагийн өмнө
Х.Нямбаатар сонордуулга гаргажээ. 9 цагийн өмнө
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ 9 цагийн өмнө
Халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон 2026” талаар мэдээлэл өгнө 10 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Өчигдөр
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Өчигдөр
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Өчигдөр
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ Өчигдөр
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА 2026/04/20