БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад объектын гал түймрийн тохиолдол дийлэнх нь бүртгэгджээ

Г.Оюунтуяа
2025/05/19

Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдал, эрсдэл болоод Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хноногийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.19/ байдлаар объектын гал түймрийн 2112 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 64.6 хувь нь иргэний санамсар болгоомжгүй байдлаас, 25 хувь цахилгаанаас, 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй, хоёр хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, нэг хувь санаатай үйлдлээс, 0.9 хувь бусад шалтгаанаас үүдэн гарчээ.

Өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл ихэнх буюу 76.5 хувь нь хувийн өмчид, 15.9 хувь нь төрийн өмчид бүртгэгдсэн байна.Нийт тохиолдсон гал түймрийн 67.1 хувь буюу 1418 нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд 21 аймагт 32.9 хувь буюу 694 удаа тохиолдсноос Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад объектын гал түймрийн тохиолдол дийлэнх нь бүртгэгджээ.

Харин 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4% өссөн дүнтэй байна.

Ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэгтэй тохиолдсон түймрийн голомтын байршлыг харьцуулан үзэхэд аюулын хувьд “маш их” эрсдэлтэй үнэлэгдсэн нутагт нийт гарсан түймрийн 30 хувь их.

Эрсдэл бүхий нутагт 60 хувь нь дунд, эрсдэл бүхий газар нутагт 8 хувь нь бага, эрсдэл бүхий нутагт 2 хувь тус тус тохиолдоод байна. Иймд иргэд, олон нийт ой, хээрийн гал түймрийн аюулын эрсдэл бүхий нутаг дэвсгэрт гал алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Онцгой байдлын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулж, цахим хэлбэрт шилжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулаад байна.

Хяналтын хуудсууд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй.

Хяналтын хуудсуудыг ашигласнаар та өөрийн болон байгууллагынхаа аюулгүй байдлыг анхан шатны түвшинд үнэлж, цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэх боломжтой бөгөөд сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгоод байна. Тиймээс иргэн бүр өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 15 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 17 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 18 цагийн өмнө
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 21 цагийн өмнө
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 21 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 21 цагийн өмнө
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 21 цагийн өмнө
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ Өчигдөр
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна Өчигдөр
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо Өчигдөр
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно 2026/03/12
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно 2026/03/12
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна 2026/03/11
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ 2026/03/11
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 2026/03/11
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй 2026/03/11
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ 2026/03/11
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10