БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна

Г.Оюунтуяа
14 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулна. Уг арга хэмжээг дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрийн хооронд зохион байгуулах юм. Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан ууланд зэрлэгшсэн нохой, муурыг барих ажлыг нэгдсэн хэмжээнд зохион байгуулна. Урьдчилсан судалгаагаар дээрх байршлуудад 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолсон. Тиймд, дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд дүүрэг, хороод, онцгой байдал болон цагдаагийн 1270 орчим албан хаагчтай хамтарч, бүсчилсэн байдлаар ажиллана. Мөн эдгээр албан хаагчдыг сургах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах, тусгай багаж хэрэгслээр хангах зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэв.

Зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрын талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодруулав. Тэрбээр “Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус ажлын хүрээнд зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулсан. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд уг зориулалтын байр нь зайлшгүй байх шаардлагатай. Тиймээс иргэдийг энэ сарын 21-25-ны өдрүүдэд нохойгоо уях, ногоон бүсэд амарч, зугаалахаас түр зайлсхийхийг уриалж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно 15 цагийн өмнө
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 16 цагийн өмнө
АРЬС СУДЛАЛЫН САЛБАРЫН 100 ЖИЛ, АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА 17 цагийн өмнө
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 19 цагийн өмнө
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 40 дэх удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 23 цагийн өмнө
"ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ"-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА Өчигдөр
ТӨВ БАНК: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа Өчигдөр
Н.УЧРАЛ: Ю.ЦЭДЭНБАЛЫН АЖИЛ, АМЬДРАЛААС СУРГАМЖ АВЧ ХХI ЗУУНЫ СОРИЛТУУДЫГ ДАВАН ХӨГЖИЛ, ДЭВШЛИЙН ЗАМД ТҮҮЧЭЭЛЭХ ҮҮРЭГ БИДЭНД НОГДОЖ БАЙНА Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо Өчигдөр
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавих ёслол болно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 2026/09/16
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна 2026/09/16
АНХ УДАА АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ ОЛДЛОО 2026/09/16
Засгийн газраас ХЗДХ-ийн сайдыг чалөөлснөө мэдэгдлээ 2026/09/16
Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов 2026/09/16
Г.Занданшатар: Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй 2026/09/16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна 2026/09/16
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 2026/09/16