БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

У.БААТАР: МЕТРОНЫ 14 ӨРТӨӨ НЬ ГАЗАР ДООГУУР, НЭГ ӨРТӨӨ ГАЗРЫН ТҮВШИНД БАЙРЛАНА


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн VIII хуралдаан боллоо. Хуралдаанаар

-Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай

-Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай  

-Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай

-Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай  зэрэг долоон асуудал хэлэлцлээ.

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай  Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж төсөвт үйлдвэрийн газрын Захирал У.Баатар танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн. Метро байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоол гарсан. Метро төсөл нь Монгол Улсын хувьд шинэ технологи тул бид олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион  байгуулж БНСУ-ын тэргүүлэгч “Духа Инженеринг” ХК болон “Корэйл”, “Сусонг инженеринг”,  “Корэй нэшенэл рэйлвей” байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн. 2029 онд метроны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зүгшрүүлэлтийн ажил өрнөнө. 2030 оны аравдугаар сар гэхэд нийслэлчүүд метрогоор зорчих боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна. Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. Метротой болсноор түгжрэлийн оргил цагуудад 17 мянга гаруй хүн тээвэрлэх хүчин чадалтай зургаан вагоноос бүрдэх 19 галт тэрэгтэй байхаар тооцсон ба гал тэрэг хоорондын зорчих хугацаа 270 секунд байна.  Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 1 цагийн өмнө
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 1 цагийн өмнө
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 2 цагийн өмнө
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно 6 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ 23 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! Өчигдөр
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна Өчигдөр
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ Өчигдөр
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО Өчигдөр