БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Кирсти Ковентри ОУОХ-г удирдах анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо


Грекийн Коста Наварино хотноо пүрэв гарагт (3-р сарын 20) болсон ОУОХ-ны 144 дүгээр чуулганд 41 настай Кирсти Ковентри Олон улсын олимпын хорооны 10 дахь ерөнхийлөгчөөр 49 хүний саналаар сонгогдлоо. Тэрээр энэ том албан тушаалд сонгогдож буй анхны эмэгтэй, анхны Африк гаралтай хүн болж байна. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ бол зүгээр нэг нэр төрийн хэрэг биш юм. Би энэ байгууллагыг маш их бахархалтайгаар, үнэ цэнийг эрхэм болгон удирдан чиглүүлэх болно гэдгээ та бүхнийхээ өмнө хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн та бүхний гаргасан шийдвэрт баярлаж байна. Хамтдаа бид олон гайхалтай ажлыг хийж бүтээх болно” гэжээ.

Тэрээр Зимбабве улсын Хараре хотод төрсөн бөгөөд усанд сэлэлтийн спортоор олимпын наадамд 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл зэрэг нийт 7 медаль хүртэж байсан юм. Мөн 2018 оны 9 дүгээр сараас улс төрд орж Зимбабве улсын Засгийн газрын залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байв. Шинэ ерөнхийлөгч ирэх 6 дугаар сарын 23 нд үүрэгт ажлаа хүлээн авна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 23 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11