БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Чингис хаан үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ


Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд (2025.03.07-03.13) өдрүүдэд зохион байгуулж, бүх насныханд үнэ төлбөргүй үйлчиллээ.

Энэ жилийн онцлог нь монголын уламжлалт баяр, сар шинийн өдөр Чингис хаан Үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Богд Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туг, төрийн Хасбуу алтан тамгыг бүтээн залсантай холбоотойгоор музейг зорин ирж хүндэтгэл үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч ихтэй байв.

Нээлттэй өдрүүдээр нийтдээ тус музейгээр 10175 хүн үйлчлүүлснээс том хүн 3983, хүүхэд 2910, оюутан 1945, ахмад настан 1303, тусгай хэрэгцээт иргэд 34 тус тус үйлчлүүлсэн байна.

Чингис хаан Үндэсний музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ дээрх өдрүүдэд ажиллаж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүд, музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэж тайлбар танилцуулга хийж үйлчиллээ. Мөн түүх, археологи, соёл судлалын чиглэлээр суралцаж буй мэргэжлийн ангийн оюутнуудад нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэрүүдтэй танилцуулахын зэрэгцээ сэргээн засварлах лабораторийг танилцуулж, зарим нэгэн тоног төхөөрөмж дээр практик дадлага хийлгэн зорилтот бүлэг болох оюутнуудад үйлчилж мэргэжлийн чиг баримжаа олголоо.

Нээлттэй өдрүүдэд Их хааны өргөө дэх Их эзэн Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туганд хүндэтгэл үзүүлэхдээ музейн дотоод журмыг даган мөрдөж соёлтой, хүндэтгэлтэй үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдээ музейн хамт олон талархалаа илэрхийлж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 18 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11