БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгана

Г.Оюунтуяа
2025/03/13

Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гараад байна. Ирэх амралтын өдрүүдээр буулгах байршлуудыг эцэслэн судалж дуусгана. Харин дөрөвдүгээр сард буулгах сард ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотод 2024 онд “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 224 байршилд 9074 метр урт хашааг чөлөөлж буулгасан. 2025 оны хувьд урьдчилсан судалгаагаар 119 байршилд 8100 метр хашааг буулгахаар төлөвлөөд байна. Ирэх амралтын өдрүүдэд байршлууд дээр хээрийн судалгаа хийж, төлөвлөгөөг дахин нарийвчлан гаргана. Дөрөвдүгээр сард “Хашаа” арга хэмжээний газар чөлөөлөлтийг эхлүүлнэ” гэлээ.

Ийнхүү зөвшөөрөлгүй болон хотын өнгө үзэмжийг багасгаж буй хашаа, хайсыг буулгаснаар иргэдийн ая тухтай зорчих хөдөлгөөнийг бий болгож, зарим байршилд тохижилт, ногоон байгууламж барих боломж бүрдэх юм. Мөн төмөр, бетон хашаанаас илүү ургамлан хашааг барихыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна. Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан аж ахуй нэгжүүдэд Газрын тухай хуулийн дагуу газрыг зохистой ашиглах, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлага тавьдаг байна. Биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгах, буруутай этгээдээр зардлыг нөхөн төлүүлэх зохицуулалт хэрэгждэг билээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 4 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 5 цагийн өмнө
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 5 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 6 цагийн өмнө
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй 6 цагийн өмнө
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа 7 цагийн өмнө
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 12 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 13 цагийн өмнө
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ 14 цагийн өмнө
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2026/11/09
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 2026/11/09
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2026/11/09
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/09
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 2026/11/09
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 2026/11/09