БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймгийн хоршоологчидтой уулзлаа

Г.Оюунтуяа
2025/03/13

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Архангай аймагт ажиллаж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцлоо. Нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэдэг уламжлалт мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хоршоодоор дамжуулан малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах зорилго бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 8971 хоршоо шинээр байгуулагдаж, 88320 малчин гишүүнээр элсчээ. Өнгөрсөн есөн сарын хугацаанд нийт 6364 хоршооны 22359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр Архангай аймгийн хоршоологчдын төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй зарим асуудлуудаа хэлэлцэн зээл олголт, эргэн төлөлт, татвар, даатгалтай холбоотой багц ойлголтуудаа нэгтгэж, тэргүүлэх сайн туршлагуудаасаа хуваалцлаа. Архангай аймгийн хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нийт 514 хоршооны 2008 гишүүн 57.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.


“Хоршоологчдын зөвлөгөөн”-ий үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ, хангайн бүсийнхэн эрчимжсэн мал аж ахуйд тулгуурлан дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлтийг сүлжээг тогтмолжуулах бүрэн боломжтой гэдгийг онцлов. Тэрбээр, хоршоологчид төвлөрсөн зах зээлд төрөлжсөн бүтээгдэхүүнээ нийлүүлэх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, бүс нутагтаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд зонхилох хувь нэмэр оруулах учиртай гэв. Энэ хүрээнд хоршоод болон түүний гишүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор газар олгох ажлыг эрчимжүүлж, дундын хоршоодыг жишиг хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн хоршоод үйл ажиллагаандаа болон бүтээгдэхүүн, үйлдвэрлэлдээ стандарт нэвтрүүлэхэд анхаарахаас гадна гишүүдийг тогтмол чадавхжуулж, хоршоо хөгжсөн орнуудаас туршлага судлах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангаж ажиллана гэв.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн цаашид тогтвортой хэрэгжсэнээр малчдын бодит орлого тогтмолжиж, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс гадна хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээ бий болж, орон нутагт төвлөрлийг нэмэгдүүлэх давуу талтай хэмээн зөвлөгөөнд оролцсон хоршоологчид санал нэгтэй байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 14 цагийн өмнө
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 15 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 17 цагийн өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 17 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 20 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 22 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ Өчигдөр
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Өчигдөр
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09