БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Соёлын биет бус өвийг өвлүүлэх "Хөх дөл" төсөл дэлгэцийн бүтээл боллоо

Г.Оюунтуяа
2025/03/13

“Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан. Ийнхүү шилжин суурьшсанаас эхлэн “Хөх дөл” төслийн хүрээнд бүтээсэн нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг энэ сарын 14-ний өдрийн 19:00 цагт “Corporate convention center”-т нээнэ. Нээлтийн үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг Монгол залуу, малчин гэр бүлийн өдөр тутмын амьдрал дээр түшиглэн илэрхийлсэн дэлгэцийн бүтээл “Мөнхөө” баримтат киног мөн олон нийтийн хүртээл болгоно. Харин нүүдэлчдийн ахуй соёлын 20 ангит цуврал контентод залуу гэр бүл жилийн дөрвөн улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицсон, суралцсан тухай гарах бөгөөд хүний амьдралын баяр гунигтай мөчүүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын талаар өгүүлэх юм.

“Хөх дөл” төслийг "Хишигт Жанжин" ТББ-аас гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслөөр олон зууны түүхтэй нүүдэлчин ахуй, соёлын биет бус өв, түүний илэрхийллүүдийг баримтжуулан авч үлдэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсээрээ бахархах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон 3 цагийн өмнө
С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, хүртээмжтэй байх ёстой 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 10 цагийн өмнө
Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 12 цагийн өмнө
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: : “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно 13 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ Өчигдөр
Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ливаны иргэний барилгыг "дээрэмдсэн" гэх О.Магнай нарын хэргийг шүүхээс прокурорт буцаалаа Өчигдөр
НҮБ-ийн индэр дээрээс нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
Хэнтий аймагт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлжээ Өчигдөр
“СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХҮЧТЭЙ БАЙВАЛ АНХАН ШАТ ХҮЧТЭЙ, АНХАН ШАТ ХҮЧТЭЙ БАЙВАЛ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО ХҮЧТЭЙ” Өчигдөр
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр түр өөрчлөлт орох 43 чиглэл Өчигдөр
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР ХЯНАЛТЫН СОНСГОЛ САНААЧИЛЛАА Өчигдөр
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Өчигдөр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ Өчигдөр
ЗГ: “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно Өчигдөр