БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Жюү жицүгийн Азийн АШТ-ээс манай Улсын баг тамирчид 13 медаль хүртжээ


Жюү жицүгийн 2025 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн Тайланд улсад 2-р сарын 12-ноос 2-р сарын 16-ны хооронд болжээ. Азийн 26 багийн 536 тамирчин U14, U16, U18 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй тус тус өрсөлдсөн юм. Жюү жицүгийн Азийн холбоо Азийн түвшинд таван өөр Duo show, жюү жицү, контакт болон файтинг төрлүүдэд тэмцээнийг зохион байгууллаа. Манай 37 тамирчин Тайландыг зорьж, жюү жицү төрөлд  нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Мөн залуучуудын ААШТ-ий файтинг төрөлд манай гурван тамирчин хүрэл медаль хүртсэн байна. Тамирчид даваа гарагийн шөнө эх орондоо иржээ.

Медаль хүртсэн тамирчид:U16 ангиллын /-48кг/ жинд Дундговь аймгийн Харцага дэвжээний тамирчин Мөнхбатын Эрхсаран U16 ангиллын /-57кг/ Дорноговь аймгийн Хилэнц дэвжээний тамирчин М.Өэлүн мөнгө U16 ангиллын /+63кг/ жинд Сүхбаатар аймгийн тамирчин Даваажаргалын Анударь хүрэл U16 ангиллын /-77кг/ жинд Thunder Bjj Academy тамирчин Бүрэнсайханы Амар хүрэл U18 ангиллын /-48кг/ жинд Сүхбаатар аймгийн тамирчин О.Живамэдмаань ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ U18 ангиллын /-63кг/ жинд Thunder Bjj Academy тамирчин М.Түмэнжаргал U18 ангиллын /-70кг/ жинд Thunder Bjj Academy тамирчин Т.Эгшиглэн алтан медаль U18 ангиллын /+70кг/ жинд Thunder Bjj тамирчин Дагвасамбуугийн Өлзийбат ХҮРЭЛ МЕДАЛЬ U18 ангиллын /-77кг/ жинд Jiu Jitsu Methods Mongolia, ЭРД ГЕО ХХК-ий тамирчин Батрагчаагийн Бат-Эрдэнэ хүрэл медаль

  • Файтинг төрлөөр Thunder Bjj Academy академийн тамирчин У.Дэлгэрдалай хүрэл
  • Thunder Bjj Academy тамирчин О.Мөнхтүвшин хүрэл
  • Thunder Bjj Academy SAМASAA ХХК-ний тамирчин М.Түмэнжаргал хүрэл медаль тус тус хүртлээ.

Монгол улсад жюү жицүгийн холбоо байгуулагдаад 18 жил болжээ. Жюү жицү нь бие хамгаалах тулааны урлаг төдийгүй хэдэн ч насны хичээллэх боломжтой, мөн бэртэл гэмтэл бага тул жил ирэх тусам тус спортын клубийн тоо нэмэгдэж, хичээллэгсдийн тоо улам бүр өргөжсөөр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 13 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 13 цагийн өмнө
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 19 цагийн өмнө
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 21 цагийн өмнө
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 22 цагийн өмнө
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Өчигдөр
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа Өчигдөр
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна Өчигдөр
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ Өчигдөр
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа Өчигдөр
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна Өчигдөр
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/28
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2026/10/28
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 2026/10/28
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/28
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ 2026/10/28
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна 2026/10/28