БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал

Г.Оюунтуяа
2025/02/18

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллав.

Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр Улсын Их Хурлын дарга, гишүүд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн цогц төлөвлөгөөнд туссан онцлох ажлуудаас иргэд, олон нийтэд хүргэлээ. Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 35 суманд ажиллаж орон нутагт тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ иргэдийн саналд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллаж байна.


Нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент “Гурван төгөлдөршил” бодлогынхоо хүрээнд хүний эрхийг хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги, төлөвлөгөөндөө тусгасан. Энэ хүрээнд өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хоцрогдол, хийдэл, хуулиас давсан зарим журмаас үүдсэн хүний эрхийн зөрчлийг арилгахын тулд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 80 гаруй ажлын хэсэг ажиллаж байна.


Нөмрөг суманд ажиллан, иргэдтэй уулзах үеэрээ Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймаг, сум, хилийн боомтуудыг авто замаар бүрэн холбож худалдаа, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлийг бүсийнхэнд ойртуулах бодлогын хэрэгжилтээс танилцуулсан юм. Энэ хүрээнд Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж байгааг тодотголоо. Завхан аймгийн хэд хэдэн сумыг дайран өнгөрөх уг авто зам ашиглалтад орсноор бүс нутгийн онцлох аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг төрөлжүүлж, худалдааны эргэлт нэмэгдэн, баруун бүсийн аймгуудын эдийн засгийн харилцаа эрчимжих томоохон гарц нээгдэнэ гэдгийг онцоллоо.


Үргэлжлүүлэн сумын хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдтэй ярилцав. Нөмрөг сумын цэцэрлэг 1927 онд байгуулагдсан цагаасаа хойш зориулалтын барилгад хичээллэж байгаагүй, ерөнхий боловсролын сургууль нь ариун цэврийн байгууламжгүй, ширээ сандал нь шаардлага хангахгүй зэрэг тулгамдсан асуудлыг сумынхан дэвшүүлэв. Эдгээрээс гадна багуудад дахин дамжуулах станц байгуулах, эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх зэрэг асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхээр холбогдох газруудтай зөвшилцөхөөр тогтлоо. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос хүргэдэг баг, сумын удирдлагуудын төлөөллийн чадамжийг хөндөж, сонгуулийн болон төрийн албаны хууль тогтоомжийн хүрээнд саналаа хэлцгээлээ.


Завхан аймгийн Тосонцэнгэл сум 11000 гаруй оршин суугчтай, ерөнхий боловсролын хоёр, мэргэжлийн боловсролын нэг сургуулиас гадна дөрвөн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын Их Хурлын даргын иргэд, малчидтай хийсэн уулзалтын үеэр сургуулийн халаалт, анги танхимын багтаамж, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж зэрэг тулгамдсан асуудлуудаа олон нийтийн зүгээс дэвшүүллээ. Сумын төвд байгуулагдсан 22 МВт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцад түшиглэн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрлэлийн паркийн цогцолборыг байгуулж, иргэдийг  нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх саналыг дэвшүүлж байв. Түүнчлэн уг станцын дараагийн ээлжийн шугам сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэснээр өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитой дэмжлэг болохыг илэрхийлсэн юм. Уулзалтад оролцогчдын хувьд Ахмад настны тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд асуулт асууж, саналаа хэлцгээв.


Завхан аймгийн сумдад "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хэрэгжилт харилцан адилгүй байгааг анхаарч, цаашид газарзүйн байршил, бүс нутгийн онцлогт тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг олон талт хөтөлбөрөөр эрчимжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.A


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 3 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 3 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 4 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 4 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 8 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 10 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 10 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11