БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ИЖИЙ ТАНДАА БАЯРЛАЛАА”

Admin
Өчигдөр

Олон улсын тодотголтой цөөхөн баяруудын нэг бол бүхий л ертөнцийн оршихуй болсон охид бүсгүйчүүддээ зориулсан баяр байдаг билээ. Энэ л өдөр ачит ижийдээ, хайртай бүсгүйдээ, өхөөрдөм охиддоо талархлаа илэрхийлж, хайраа зориулах өдөр.

Тэгвэл энэ цагийн хит уран бүтээлүүдийн эзэд болох СТА дуучин Г.Даваадалай, СТА дуучин Ө.Бохьшарга нар “Ижий тандаа баярлалаа” хамтарсан тоглолтоо зохион байгуулах гэж байна.  Дуулсан дуу бүрээ хит болгож чаддаг авьяаслаг уран бүтээлчдийн ганцхан удаа болох тоглолтоор хайртай эмэгтэйчүүддээ амжиж бэлэг бариарай.
Ятгын ялгуун эгшиг, цоглог залуусын эрчимт хэмнэл, ачит ижийгээ хайрлан дуулах агшин хором бүр нь үнэ цэнэ агуулах энэхүү тоглолт ээж таны, бүсгүй таны баяр дээр баяр нэмэх нь дамжиггүй ээ.
“Ижий таньдаа баярлалаа” тоглолтод 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 14:00 цагт UB паласын концертын танхимд ганцхан удаа болно.
Тоглолтын тасалбарыг UB паласын билетийн касс, Ticket.mn-ээр худалдаална.
Монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа эрхэм үзэгчид та бүхэн Unilive 88, DDish live 900 тусгай төлбөрт сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909, 8064-1909 дугаараас лавлаарай.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя 15 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа 16 цагийн өмнө
Э.БАТШУГАР: МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ НЬ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна 23 цагийн өмнө
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 23 цагийн өмнө
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 23 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ Өчигдөр
Гадаад улсын 3 иргэн Монгол Улсын иргэний биед халдаж, гэмтэл учруулжээ Өчигдөр
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ Өчигдөр
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой Өчигдөр
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/15
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 2026/10/14
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 2026/10/14
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 2026/10/14
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/10/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 2026/10/14
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо 2026/10/13