Г.Уянга: Л.Гантөмөр өө, АН-ыг та биш Элбэгдорж удирдаж байгааг мэдээгүй миний хохь

info@focus.mn
2024/06/11

Парламентад байхдаа шударга, зарчимтай гишүүдийн нэг байсан Гантөмөрийн Уянгыг УИХ-ын сонгуульд дэвшүүлэхгүй байх нь АН-д лав ашиггүй байсан. Монголчуудад Л.Гантөмөрөөс илүү танигдсан улстөрч. Тэр дэвшсэн бол  намдаа хэдэн санал авч ирж, нэр муутай ч амбиц ихтэй АН-ын жагсаалтаа тэргүүлж буй даргыгаа УИХ-д орж ирэхэд дэм болох л байлаа. Энэ талаар Г.Уянга үнэнийг бичиж, намын дарга Л.Гантөмөрийг фракцууддаа барьцаалагдсаныг цахим хуудастаа илчилжээ.

Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдоод багагүй  хугацаа өнгөрсөн. Гэвч түүнийг дарга хэмээн хүлээн зөвшөөрөх АН-ын гишүүд цөөхөн. Ямар сайндаа л ҮБХ-ны хурал нь бантан жанхуу болж ямар ч санал ч хураалгүйгээр, хуйвалдаанаар  тогтоол гаргасныг гишүүд нь  шууд дамжуулалтаар ил болгосон. Гэвч Монголын улс төрийн хоёр дахь нөлөө бүхий намын хувьд сонгуульд яаж оролцуулахгүй байх вэ, хууль зөрчсөн олон үйлдлийг нь СЕХ нүдээ аньж чихээ бөглөж өнгөрүүлэх шиг болсон.

Жагсаалтын нэр дэвшүүлэлтийн эхний дөрөвт  бичигдсэн, УИХ-д орох нь байтугай хувь хүнийхээ хувьд ч төлөвшөөгүй, аав ээжийнхээ гэрээс гараагүй “охин” Монгол төрийг, парламентийг “мөнгө” хэмээн харж буйгаа ярьж суугаа нь Л.Гантөмөр дэвшүүлэх хүнээ “мал” байсан ч хамаагүй дэмжиж түлхэж чаддагийг харуулсан.

 Гэтэл туршлагатай улстөрчийг “хүүхэд” шиг хуурсан нь ганц Г.Уянгаар зогсохгүй олон байгаа бололтой. Ил зарлаж эгдүүцлээ илэрхийлсэн нь Г.Уянга болохоос АН-ыг Л.Гантөмөр байгаа цагт дэмжихгүй гэсэн гишүүд маш олон болжээ. “АН-ыг самрахаар хаанаас  ирсэн мам бэ” гэдэг шиг ийм барьцгүй, өөрийн гэсэн толгойгүй амиа хичээсэн улстөрч Монгол Улсын төлөө байтугай АН-ын төлөө ч ажиллаж чадахгүй нь тодорхой.  Тэр анх АН-ын дарга болохдоо Х.Баттулга, Ц.Элбэгдорж болон Б.Хурцын талаас бүх талын дэмжлэг авсан гэдэг. АН-ын дарга Л.Гантөмөр л гэж цаасан дээр бичигдсэнээс биш Ц.Элбэгдорж, Х.Баттулга  хоёр  АН-ыг удирдаж байгааг Г.Уянгын энэ жишээ баталлаа.

“Чи дэвшихгүй бол хэн дэвших вэ! Энэ сонгуулийн систем таньдаг хүн гардаг систем, тэр тусмаа чам шиг элдэв буруу, муу зүйлд нэр холбогдоогүй хүмүүс! Надад дахиад 10 Уянга хэрэгтэй байна. Мөнгө төгрөгнөөс айлтгүй ээ, хамтраад босгоно...” хэмээн нүүрийг нь хараад ярьж байсан хүн яг цагаа тулахад нүүр буруулсан аж.

- Гол нь Баттулга дарга дэмжихгүй байгаа. Гэхдээ би чамайг дахиж Женко руу явуулж зовоохгүй! Гарсан хойноо хоёулаа хамт шүү! гэж хэлж байгад Г.Уянгыг хөнтөрчээ.

Г.Уянга “Ц. Элбэгдоржийг, С. Баярцогтыг, Хурцыг тооцоогүй миний буруу! Таныг тэднээс хамааралгүй бие хүн, намын жинхэнэ дарга гэж итгэсэн миний түмэн буруу, буман алдаа! Энэ намыг та биш Элбэгдорж удирдаж байгааг мэдээгүй миний хохь!....   Гэхдээ ийм хууралт байж болдгийг надад үзүүлсэн, сургамж өгсөн, үнэтэй хичээл заасанд маш их баярлалаа! Улам чанга улстөрч болоход тусалсанд баярлалаа! хэмээн АН-ын дарга Л.Гантөмөрт хандан цахимдаа бичжээ. 


Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

8 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

11 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

12 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16