С.Эрдэнэбат: МАН улс төрийн манлайлал үзүүлсэн нь сонгуулийн түүхэнд нэн шинэ үзэгдэл боллоо

info@focus.mn
2024/06/10

Монголын Үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ийн холбооноос нийгмийн түншлэлийн хүрээнд “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулж, хамтран ажиллах саналаа УИХ-ын сонгуульд оролцож байгаа намуудад хүргүүлсэн билээ. Үүний дагуу өнөөдөр /2024.06.10/ Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.


Энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “МҮЭ-ийн дуу хоолойг парламентад хэн ч орлож чадахгүй. Хэн нэгэн хүн үйлдвэрчний эвлэлтэй ойрхон байлаа гээд орлож чадахгүй. Өнөөдрийн МАН-ын жагсаалтаар нэр дэвшүүлж байгаа жишиг ирээдүйд ч бас үргэлжлээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ реформ бол аль нэг нийгмийн төлөөллийг намын эрх ашгийн үзэл санаанд үнэнч байгаарай гэдэг тулгалт биш. Харин улстөрийн намууд өөрчлөгдөж, нийгмийн дуу хоолой хүчтэй байж, улстөрчид өөрсдөдөө дүгнэлт хийх цаг хугацааны эхлэл юм. Энэ ч агуулгаараа манай Үйлдвэрчний эвлэлийн хамт олон хүсч мөрөөдөж байсан эрх зүйн реформоо өөрсдөө хийгээрэй. Үүнд би хамт байх болно” хэмээн үг хэлсэн юм.
Мөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол Ардын Намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийгээд хамгийн түрүүнд Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж байгаад баярлалаа” хэмээгээд “МҮЭ-ийн холбооны саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд үр ашигтай хамтран ажиллахад баримтлах зарчим байгууллаа. Монгол Улсын ууган улстөрийн хүчин, үзэл санааны хувьд хамгийн ойр “социал демократ” үзэл баримтлалтай, ҮЭ-ийн байгууллагыг цаг ямагт дэмжиж ирсэн МАН улстөрийн манлайлал үзүүлж, Үндсэн хуулийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, ард түмнээ алгандаа багтаан нийгмийн захиалгын хүлээлтийг хүндэтгэн үзэж, тэргүүн ээлжинд эрх ямба, дарааллыг хойш нь тавьж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ өөрөөсөө эхлэн үлгэр дуурайл үзүүлж ҮЭ-ийн мянга мянган гишүүдийн дуу хоолойг хүлээн авч төрийн хууль тогтоох эрхийг миний биеэр дамжуулан жагсаалтын долоодугаарт тавьж нэр дэвшүүлсэн нь УИХ-ын сонгуулийн түүхэнд нэн шинэ үзэгдэл бөгөөд ард түмэн, нийгмийн бүлгээ хүндэтгэсэн явдал гэж талархан хүлээн авч байна” гэлээ.


Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

9 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

13 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

13 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16