Хангайн бүсэд 400 гаруй хоршоо байгуулагдаж, 4000 орчим малчин гишүүнээр элсжээ

info@focus.mn
2024/06/07

Хангайн бүсийн малчид, хоршоологчид өнөөдөр Архангай аймагт чуулж байна. Тэд хоршооныхоо сайн туршлага, шинэлэг санааг хуваалцахаас гадна цаашид хоршооны хэмжээнд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө, ажлынхаа талаар зөвлөлдөж буй.

Зөвлөгөөний үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний тухай мэдээлэл өгөхөөс гадна тус хөдөлгөөнтэй холбоотой гарч буй иргэд, малчдыг төөрөгдүүлсэн мэдээлэлд албан ёсны тайлбар хийлээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд таван жилийн хугацаатай, таван их наяд төгрөгийн хөтөлбөрийг зарласан бөгөөд энэ хүрээнд хоршоод зээл авч, хөрөнгө оруулалтаа хийн бизнесээ эргэлдүүлнэ. Монголбанк арилжааны банкуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулчихсан учраас тус хөтөлбөр багадаа 4-5, цаашлаад 10-20 жил үргэлжлэх боломжтой гэдгийг хэлээд өнгөрсөн хугацаанд шинээр байгуулагдсан хоршооны тоон мэдээллийг танилцуулав.


1990 оноос хойш 30 жилийн хугацаанд мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 1500 хоршоо байгуулагдсан бол “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг сарын хугацаанд 2500 орчим хоршоо шинээр байгуулагдаж, 25908 малчин гишүүнээр элссэн байна. Тэгвэл хангайн бүсийнхэн сар хүрэхгүй хугацаанд хамгийн олон хоршоог шинээр байгуулжээ. Тухайлбал, Архангай аймагт шинээр 296 хоршоо байгуулагдаж, 2454 малчин гишүүнээр элссэн бол Өвөрхангай аймагт 703 гишүүнтэй 66 хоршоо, Баянхонгор амагт 557 гишүүнтэй 50 хоршоо шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.



Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

8 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

11 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

11 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16