Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68 хувьтай байна

Б.Намуунзаяа
2024/05/24

Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 23:00 цагаас эхлэн орсон бороо өнөөдөр үд хүртэл орж, маргааш үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдэд мэдээлэл хүргүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн гамшгаас хамгаалах инженер техникийн есөн албанд нийт 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгслийг бүртгэлтэй байгаа бөгөөд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68.4 хувьтай байна” хэмээв.

Мөн иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэн үерийн хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорины давхрын хамгаалалтыг бэхжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

10 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

13 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

13 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16