2100 метр адал явдалтай учирсан тэмдэглэл

Б.Намуунзаяа
2024/05/24

БНХАУ-ын Шааньси мужийн Ши-Ань хотод 2100 мер адал явдалтай учирсан нь. Монгол Хятадын хамтарсан сурвалжлах багийн дараагийн зогсоол Чан-Ань Арван хоёр цагийн гудамж, Их Тан гүрний нойргүй хот. Нэрээсээ л сонирхол татах энэ өдрийн ажил, аялал хамтарсан багийн гишүүн бүрд адал явдал, аз жаргал бэлэглэв.

Сурвалжлах багийн гишүүд Чан-Ань Арван хоёр цагийн гудамжинд очин хуваарийн дагуу төлөвлөгөөт аялал хийх байсан юм. Чан-Ань Арван хоёр цагийн гудамж нь Тан гүрний үеийн амьдралын онцлогийг шингээсэн гэдгээрээ онцлог. 24000 м.кв зай талбайг хамрах ба жуулчдад зориулсан түүхэн жүжиг, урлагийн тоглолт соёлын дурсгалт худалдаа гээд цөм нэг дор оршдог. 

Их тан гүрний нойргүй хот бол 2100 метр урттай, 500 метрийн өргөнтэй үндэсний жишээ үзүүлэх явган хүний гудамж. Энэ гудамжинд жуулчид Тан гүрний хатан, ноён, гүнжийн дүрд хувирах боломжтой. Жуулчдад өв соёлоо хэрхэн сурталчлах тэдгээрийг зөв таниулах бүхий зүйлс энэ 2100 метрт багтана. Сурвалжилгын багийн хоёр гишүүн бусдыгаа төлөөлөн их Тан гүрний өв соёлтой биеэрээ танилцах сонирхолтой үйл явдлын нэгд багтах завшаан надад тохиож Их Тан гүрний хатны дүрд хувирав.

Гудамжны нэг буланд Тан гүрний үеийн хувцас хэрэглэл тэр ч бүү хэл үсний гоёл нүүр будалт хүртэл нэг дор байв. Тэндээс жуулчид ойролцоогоор  120,000 төгрөгөөр хувцас хэрэглэл, нүүр будалт авах боломжтой. Жижигхэн хувцас түрээсийн газар луу ороод 30 минутын дотор Их Тан гүрний хатан болон хувирсан юм. Ингээд хатны хувцастай аяллаа цааш үргэлжлүүлэв. 

Нойргүй хотод жуулчид хэдэн мянгаараа холхих ба тэдэнд зориулсан худалдаа, урлагийн тоглолтыг үзэж сонирхоцгооно. 

Хамгийн сайшаалтай нь тэд бүгд үндэсний өв соёлоо шингээсэн байх ба бүгд жижиг дунд бизнес эрхлэгчид байлаа. Үүнтэй зэрэгцэн дэндүү баялаг, үзэмж төгөлдөр Монгол орны өв соёл, уламжлалаа ч мөн ингэж хөгжүүлэх, олон улсын жуулчдад сурталчлан таниулах боломжтой гэдгийг харсан урт, сонирхолтой аяллын нэг өдөр ийнхүү жаргалаа.

Манай улсын залуус өөр өөрийн гэсэн сонирхолтой, өгөөжтэй амьдралын хэв маягтай байдаг. Харин Ши-Ань хотын залуусын амьдралын хэв маяг ямар байдаг бол. Тэд чөлөөт цагаараа өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж, ямар манлайлал гаргадаг бол? тэдгээрийг нь төр засгаас, эргэн тойрны ахмадууд нь хэрхэн дэмждэг бол? аяллын турш надад бодогдсон хамгийн сонирхолтой асуулт энэ байсан юм. Магадгүй уншигч танд ч мөн адил ийм сэтгэгдэл төрсөн болов уу Тэгвэл Focus.mn сайтын сурвалжлах баг тун удахгүй Ши-Ань хотын залуусын амьдралын талаарх сонирхолтой сурвалжилга, контентоор та бүхэнд бэлэг барих болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

10 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

13 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

13 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16