Улсын хэмжээнд элэг, бөөр, ясны чөмөг суулгуулах шаардлагатай 1044 иргэд хүлээх жагсаалтад байна

Б.Намуунзаяа
2024/05/24

Банкны карт шиг энэ жижигхэн ногоон зүйл манай улсын 500 гаруй хүнд бий. Тодруулбал, гэнэтийн осол болон тархинд цус харваж, тархи үхэжсэн тохиолдолд бусдын амь насыг аврах хүнлэг өгөөмөр сэтгэлийн үүднээс өөрийн эрхтнээ бусдад шилжүүлнэ гэх утгатай зөвшөөрлийн карт юм. Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн бүр хуулийн хүрээнд донорын карттай болж болно.

Өөрөөр хэлбэл тархи үхэжсэн хүн цөөн хоногийн настай болдог бөгөөд энэ хугацаанд эрхтнийг бусдад шилжүүлэн суулгах боломжтой. Ингэж амьдрал залгасан хүмүүс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллах, нөхөн үржихүйд оролцох зэргээр олон сайн үр дүн гардаг гэдгийг Эс,эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан мэдээлэв.

Манай улсад анх амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1996 онд хийсэн ба 2006 оноос илүү эрчимтэй хөгжүүлжээ. Цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, аллоген донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, тархины үхэлтэй донороос элэг, бөөр, шөрмөс, ясны бүрдэл хэсэг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулах ажлуудыг хийж байна.  

Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг 333 хүнд бөөр, 241 хүнд элэг, 33 цусны үүдэл эс,  Хавдар судлалын үндэсний төв 125 хүнд элэг амжилттай шилжүүлэн суулгаад буй.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун “Манай алба 2018 онд байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш өнөөг хүртэл нийт 69 тархины үхэлтэй донорын гэр бүлийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл эрхтэн шилжүүлэн суулгах ажиллааг дэмжих үү гэдэг агуулгаар ярилцав. Эдгээр 34 гэр бүл дэмжсэн бол, 35 нь зөвшөөрөөгүй.  

Зөвшөөрсөн тархины үхэлтэй донороос 29 нь бодит донор болж эд, эрхтэн авах мэс засал хийсэн. Ингэснээр 43 бөөр, 26 элэг, 170 шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж 69 хүний амь нас аварч, 170 хүний амьдралын чанарыг сайжруулсан. Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгуулсан 60 хүний амьдрах чадвар нэг жил буюу 93.5 хувь, гурван жил буюу 87 хувь гэсэн үзүүлэлттэй гарсан.

Мөн эдгээр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгуулсан 69 иргэд болон шөрмөс шилжүүлэн суулгуулсан 170 иргэдийг хэрэв гадаад улсад энэ эмчилгээг хийлгэсэн зардлыг хамгийн бага жишиг үнээр тооцвол 40 орчим тэрбум төгрөг гадаад улс руу гарах байсан бөгөөд тэдгээр иргэдийн гэр бүлийн сэтгэл санааны болон санхүү, зардал мөнгө, элдэв чирэгдэл тэдгээрээс гарах дарамтыг багасгасан” гэв.

Эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн хэрэгцээ шаардлага:

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр эрхлэн гаргадаг "Эрүүл мэндийн үзүүлэлт-2022" номд сүүлийн таван жилд элэгний хатуурал оношоор жил бүр 10 мянга гаруй хүн оношлогдож 650-700 гаруй хүн нас бардаг. Элэгний хавдар оношоор 6500- 7000 гаруй хүн оношлогдож 1600-1800 орчим хүн нас барж байна. Харин бөөрний дутагдал оношоор 2500-4000 гаруй хүн оношлогдож 35- 40 гаруй хүн нас барж байна гэсэн харамсалтай статистик байна.

Улсын хэмжээнд элэг, бөөр, шөрмөс, ясны чөмөг үүдэл эс суулгуулах шаардлагатай 1044 иргэд хүлээх жагсаалтад байна. Үүнээс 2023 оны эхэнд 255 шинээр бүртгүүлсэн бол 129 иргэн амьд донороос шилжүүлэн суулгасан байна. Мөн 2023 оны хугацаанд хоёр иргэн хүлээх жагсаалтад хүлээж байх хугацаандаа нас баржээ.

Хүлээх жагсаалтад байгаа иргэдийг эрхтэн тус бүрээр авч үзвэл УНТЭ-т бөөрний хүлээх жагсаалтад 821 иргэн, үүнээс элэгний хүлээх жагсаалтад 223 иргэн, шөрмөс нэг, ясны чөмөг 24 иргэн хүлээх жагсаалтад байна. ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн хүлээх жагсаалтад 209 иргэн, ЭХЭМҮТ- ийн элэгний хүлээх жагсаалтад 14 хүүхэд хүлээх жагсаалтад байна.

Амьгүй буюу тархины үхэлтэй донорыг илрүүлэх үйл ажиллагаа:

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/198 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу улсын хэмжээнд нийт 16 эрүүл мэндийн байгууллагад тархины үхэл тодорхойлох багууд байгуулан ажиллаж байна.

Үүнээс Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр голлох эмнэлгүүдээс сүүлийн таван жилд доорх үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран явуулжээ.

2018-2023 оны жилийн эцсийн ус байдлаар даралт ихсэх өвчин жил бүр тогтвортой өндөр хэмжээнд буюу жилд дунджаар 4500 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс тархинд цус харвалт мөн тогтвортой өндөр хэмжээнд бүртгэгдээд буй. Жил бүр 210-290 хүртэлх тохиолдол бүртгэгдсэн байна. Дээрх таван жилийн хугацаанд зөвхөн УГТЭ болон УНТЭ-т 890 гаруй нас баралт бүртгэгджээ.

УГТЭ-ийн Харвалтын Төв болон Эрчимт эмчилгээний тасгуудад 2018-2023 оны жилийн эцсийн байдлаар нийт тархинд цус харвалтын улмаас 688 хүн нас барсан бөгөөд эдгээрээс 66 хүн нь боломжит донор байснаас 21 нь бодит донор болсон байна.

УНТЭ-ийн Харвалтын төв болон ЭЭТ-т 2018-2023 оны хугацаанд нийт 30 боломжит донор гарсан бөгөөд эдгээрийн зургаа нь бодит донор болсон байна.

ГССҮТ-д 2022-2023 оны хугацаанд 10 боломжит донор илрүүлэн таван гэр бүлээс зөвшөөрөл авч бодит донор болсон байна.

Сүүлийн гурван жилд буюу Цар тахлын үед болон түүнээс хойш Донор эмнэлгүүдэд эрхтний донор болох боломжит донорын тоо буурсаар байна. Боломжит донор буурах хэрээр бодит донорын тоо өсөхгүй байгаа бөгөөд үүнээс улбаалан амьгүй донороос эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээ өссөнгүй харин эсрэгээрээ хүлээх жагсаалтад байгаа эмчлүүлэгч нарын тоо нэмэгдсээр байгаа аж. Үүнд хэд хэдэн нөхцөл байдал нөлөөлж байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

8 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

12 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

12 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16