Шунхлай ШТС-ийн оронд 3.2м өндөр, 207 м урттай үерийн хамгаалалтын далантай болно

Б.Намуунзаяа
2024/05/24

"Алтай" хотхоны хажуугийн "Шунхлай" ШТС-ын барилгыг өнгөрсөн жил буулгаж, буурин дээр нь үерийн хамгаалалтын байгууламж барихаар болоод буй. Уг ажлын явцын талаар албаны хүнээс тодруулав.

Энэ талаар "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын инженер "Энэ жил үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засварын ажлын хүрээнд "Алтай" хотхоны гүүрнээс "Шунхлай" ШТС-ыг буулгасан хэсэгт 3.2 метр өндөр, 207 метр урттай далан барих юм. Үүнээс гадна тухайн хэсгийн голын хагшаасыг авч, "Алтай" хотхоны гүүр хэсэгт нэмэлт өндөрлөгөө хийнэ. Ингэснээр ус халих эрсдэлийг багасгана.

"Шунхлай" ШТС-ыг буулгасан хэсгийн далангийн хөрс сул байгаа. Үерийн далан барьснаар энэ нь голын усанд идэгдэхээс хамгаалагдах юм.

"Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын ажилтнууд "Шунхлай" ШТС-ын буурин дээр үерийн хамгаалалтын даланг барих ажлыг гүйцэтгэх бөгөөд талбайн бэлтгэл ажил дууссан. Одоо үндсэн барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Хүн хүч техникийн хувьд өөрсдийн дотоод хүчин чадлаараа гүйцэтгэнэ. Даланг долдугаар сарын 10-наас өмнө ашиглалтад оруулах юм" гэж тайлбарлалаа.

Улаанбаатар хот 163.2 км урт голын үерийн хамгаалалтын далантай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

9 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

13 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

13 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16