Малчид: "Шинэ хоршоо" хөдөлгөөн бол мал аж ахуйн салбарын ШИНЭ ХУВЬСАЛ

Б.Намуунзаяа
2024/05/24

“Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар малчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

ТВ5 телевизийн сэтгүүлч Ч.Доржоо: Монгол улсын Засгийн газраас зудад нэрвэгдэж хохирсон малчдыг дэмжих бодлогоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Монгол орон даяар идэвхтэй явагдаж буй уг хөдөлгөөнд малчид нэгдэж хүнд цаг үеийг хамтдаа даван туулж, хоршоолж хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаа юм. Гэтэл сүүлийн үед “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улс төржүүлж малчдыг мэдлэг боловсрол муутай, уг хөдөлгөөнийг авч явж чадахгүй гэх мэтчилэн маш олон байдлаар буруутгах болсон. Тухайлбал АН-аас өнөөдрийн өр, маргаашийн зээл гэх мэтчилэн утга агуулга бүхий захиалгат нэвтрүүлгүүд бэлтгэж 10 гаруй телевизүүдээр цацсан.

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбо-Очир: Маш олон засгийн газар, засаг солигдсон ч уламжлалт мал аж ахуйгаа авч яваа малчдад чиглэсэн дорвитой том бодлогын ажлыг хийж хэрэгжүүлж байсангүй. Одоогийн “Шинэ хоршоо” хөдөлгөөн малчдын зүгээс бэлчээрийн мал аж ахуй энэ салбарын хувьсгал боллоо гэж үзэж байна. Яагаад гэвэл Монголын үндсэн хуульд мал бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Энэ өгүүлбэр бол зүгээр нэг оруулсан өгүүлбэр биш. Үүний дагуу төр засгаас малчдадаа итгэж, малчид нь бие биедээ итгэж ингэж амьдрахгүй бол болохгүй нь ээ. Жалгын нэг байгаад зудад нэрвэгдэх юм бол яг энэ өвлийнх шиг юу ч үгүй хоцорно. Энэ үндсэн дээрээс энэ бодлого гарсан. Би бол Дэлхийн нүүдэлч малчид уугуул иргэдийн холбооны Ази хариуцсан хүндэт зөвлөх, насаараа мал аж ахуйтай холбогдож явсан хүний хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг энэ салбарын хувьсал боллоо гэж харж байна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

8 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

11 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

11 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16