Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Б.Намуунзаяа
2024/04/12

2024 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсэг, Өмнөговийн нутаг шилжих шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн олон улс, улсын чанартай авто замаар зорчихдоо хурд хэтрүүлэхгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцох, зайлшгүй шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна