Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдуудад улсын нөөцийн ₮15 тэрбумаар машин авч өгнө

Б.Намуунзаяа
2024/02/28

Улсын нөөцийн 15 тэрбум төгрөгөөр Монголын зах зээлд зарагдаж буй машинаас 105-ыг шууд худалдаж авч, богино хугацаанд сумдыг автомашинаар хангах Засгийн газрын шийдвэр гарчээ. 

Ингэхдээ туулах чадвар сайтай, орон нутгийн төрийн үйлчилгээг явуулах боломжтой гурван төрлийн автомашиныг авахаар болсон байна.

Уг шийдвэрийн дагуу Төрийн Худалдан Авах Ажиллагааны Газар, УОК-оос үүрэг болгосны дагуу Ford Ranger pickup загварын 30, Японы Suzuki Jimny загварын таван хаалгатай автомашин 30 орчим, ОХУ-ын УАЗ, Фургон загварын 30 орчим машиныг худалдаж авч, зудтай байгаа сумдад өгөхөөр болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна