Малчдын зээлийн хүүгийн 6%-ийг малчид, үлдсэн хувийг Засгийн газар төлөх шийдвэр гарлаа

Б.Намуунзаяа
2024/02/28

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

-Малчдын зээлийн болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах шийдвэр гарлаа. Ингэснээр арилжааны банканд хүүгийн хуримтлал үүснэ. Улс орон даяар малчдын зээлийн хэмжээ 1,3 их наяд түүнд хуримтлагдах хүүгийн хэмжээ 280 орчим тэрбум төгрөг байна. 

Иймд зээлийн хүүгийн зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтол гарган УИХ-аар шийдвэр гаргуулахаар шийдсэн" гэж мэдэгдлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна