Насанд хүрээгүй хүүхдэд хуурамч архи зарсан 27 зөрчил илрүүлжээ

Б.Намуунзаяа
2024/02/28

Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран нэг, хоёрдугаар сард хүнсний бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 852 хуурамч архи хураан авчээ.

Энэ үеэр согтууруулах ундааг гар дээрээс борлуулсан, 21 насанд хүрээгүй хүнд зарсан, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундаа худалдсан 27 зөрчил илрүүлсэн байна.

Үүнээс 22 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, зөрчил гаргагчийг 500 мянгаас таван сая хүртэл төгрөгөөр торгосон. Мөн гэмт хэргийн шинжтэй таван зөрчлийг эрүүгийн журмаар шалгуулахаар болов.

Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй “Jack daniels”, “Jim Beam”, “Ballentines”, “Wild Turkey”, “Jagermeicter”, “Chivas regal”, “Johnnie Walker”, “Jameson”, “Armenia”, “Martini”, “Balleys”, “Чанар” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураан авч, журмын дагуу шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна