БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

info@focus.mn
2024/02/27

Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр

Хөтөлбөрийг Breathe Mongolia - Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубтэй хамтран хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөр нь Монгол орон даяарх сэтгүүлчдэд байгаль орчны асуудал, ялангуяа агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар найдвартай, үр дүнтэйгээр сурвалжлахад нь тусалж, тэдний судалгаа, сурвалжилга хийх, мэдээлэл хуваалцах чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Хөтөлбөрт 20 оролцогч-сэтгүүлчийг Улаанбаатар хот ба 21 аймгаас шалгаруулах ба өргөдлийг 2024 оны 3-р сарын 5-ны 23:59 цаг хүртэл хүлээж авна.

Өргөдөл ерөнхий мэдээлэл, бүтээл, эсээ гэсэн гурван хэсэгтэй ба дараагийн хуудаснаас хөтөлбөр болон тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, оролцогчдод тавигдах шаардлагыг уншина уу.

Өргөдлөө илгээх: https://cutt.ly/ejfp2024 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна