МҮОНРТ 57 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн ахмад, буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ

Б.Намуунзаяа
2024/02/08

Сар шинийн баярыг угтаж МҮОНРТ-ээс телевизийн салбарын түүхийг хамтдаа бичилцэж, өнөөдрийн хэвлэл мэдээллийн салбарыг тодорхойлсон  ахмад, буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. 

Тус телевизэд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан 700 орчим ахмад байдгаас 80-аас дээш настай 60 гаруй ахмад 90-ээс дээш настай зургаан өндөр настан байдаг ажээ. Хүндэтгэл үзүүлэх үеэр хамгийн өндөр настай буюу өдгөө 94 насыг зооглож буй МУУГЗ Д.Хишигт гуай хүрэлцэн ирж өөрт хадгалагдаж байгаа ОУ-ын уралдаанаас авч байсан шагналын гурван цомоо Радио, Телевиздээ өгөхөө илэрхийлсэн байна. Халуун залуу насаа МҮОНРТ-ийн төлөө зориулсан буурлууд минь сар шинэдээ сайхан шинэлж урт удаан, эрүүл энх амьдрахыг ерөөе.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.