Б.Дэлгэрсайхан Б.Энхмөнх нарийн маргаан Төрийн ордонд үргэлжлэв

Б.Намуунзаяа
2024/02/08

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрт аймгийн аварга малчидад шагнал гардуулах үеэр Ардчилсан намын ажлын албаны дарга Б.Энхмөнх амралтын өдрөөр хүчээр төрийн албан хаагчдыг цуглуулсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай маргаан дэгдээсэн бичлэг сошиал орчинд түгсэн. Уг асуудал одоог хүртэл үргэлжлэн өнөөдөр дахин маргаан дэгдээлээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Б.Энхмөнх сонгуулийн мөнгө босгох гэж намайг шантааж хийж байна

"Б.Энхмөнх санаатайгаар шантааж хийх зорилгоор намайг гүтгэж АН-ынхан өөрсдөө энэ асуудал, маргааныг үүсгэлээ. Б.Энхмөнх намайг өөрийг нь ална гэж амь насанд нь халдсан гэж олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн. Тийм зүйл огт байхгүй учир би үнэнийг тогтоохын тулд цагдаагийн байгууллагад хандана. Ер нь бол АН-ынхан өөрсдөө надад хангалттай мэдээлэл авсан. Надруу ингэж дайрч байгаа нь тав гурван төгрөг аваад сонгуулийн мөнгө босгох гэж намайг шантааж хийж байна” гэж хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.
Б.Дэлгэрсайхан гишүүн хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр АН-ын ажлын албаны дарга Б.Энхмөнх ирэн өөрийн байр суурийг илэрхийлж дахин маргаан үүсгэлээ.

АН-ын ажлын албаны дарга Б.Энхмөнх: Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан бол хэзээний л хүн дарамталдаг бүхнийг хүчээр шийдээд сурчихсан хүн


"Би сая Б.Дэлгэрсайхан сайдын мэдэгдлийг үзээд хамт мэдээлэл хийх гээд ирсэн боловч “Шантаажчин минь зайл” гэдэг хариултыг л өглөө. Би одоо яг үнэн зөв мэдээллийг өгье. Би амьдралдаа хэзээ ч шантааж хийж үзээгүй. Би ч бас цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол өгөхөөр бэлтгэж байгаа. Миний хувьд Өмнөговь аймгийн сумдуудаар явж ажиллаж байгаад санаандгүй сонирхох бодолтойгоор очсон. Би төрийн албан хаагчдыг амралтын өдрөөр цуглуулсан асуудлыг ойлгуулах гэж очсон боловч тийм маргаан үүссэн. Үүний дараа сайдын хамаарал бүхий хүн надруу утсаар залгаж миний амь насанд заналхийлсэн. Дэлгэрсайхан гишүүн бол бүгдийг дараад, дарамтлаад сурчихсан хүн. Төрийн сайд хүн ийм увайгүй байгааг би заавал ил болгоно” гэх байр суурийг илэрхийллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.228
    2024/02/16

    Delgersaihan nyanbakter hvrelbaas 3 g hurdan zailuulah heregtei samarch duusch bn shu MAN tenegvvddee arga hemjee avahgvi bol songuulid evgvitene shu mashintai hvn bollgon hotiin dargiig zailuulna gej bna shu

    Хариулах