Солонготын давааны авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Б.Намуунзаяа
2023/12/04

Хүчтэй салхи, шуурганы улмаас Завхан аймгийн Солонготын даваанд хүндрэл үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 2023 оны 12 дугаар сарын 4-ний 16:00 цагаас маргааш буюу 5-ны өдрийн 12:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг түр хаалаа.

Улаанбаатар-Завхан-Улиастай, Улаанбаатар-Улаангом, Улаанбаатар-Завханы Тэс чиглэлд гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна гэж ОБЕГ-аас мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна