Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан түгжрэл дотроо өөрөө төөрөв

Б.Намуунзаяа
2023/12/04

Улс их орныхоо ирээдүйн төлөө өөрийн үүргээ чандлан биелүүлнэ гэж бүх ард түмэн, засгийн газартаа андгайлсан түгжрэлийн сайд маань өөрөө түгжрэл дотроо төөрчхөв бололтой. 

Хоёрхон сарын өмнө сүржин тангараг өргөсөн тэрбээр хийхээр төлөвлөж байгаа, хийж байгаа гэсэн ажлын талаар хэн нэгэн тодруулах болгонд аль нэг газрын зогсоол л яриад байдаг болчихлоо.

 
Жишээ нь арваннэгдүгээр сарын 8-ний өдөр сэтгүүлчид түүнээс түгжрэл бууруулахад төлөвлөж байгаа ажлын талаар тодруулахад “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”-ийн зогсоолын асуудлыг шүүмжилсэн. Харин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр “Мобиком ХХК”-ийн гадаах зогсоолын талаар ярьсаар.


Түгжрэл гэхээр зогсоол яриад, шүүмжлээд байдаг түгжрэлийн сайдтай улс хэзээ түгжрэлээсээ салах вэ?


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна