АТГ: Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах санал хүргүүлсэн

Б.Намуунзаяа
2023/11/20

АТГ-аас шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нийтийн тээврийн ногоон автобусны хэрэгт холбоотойгоор Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Түүнийг эрх мэдлийн байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагадагчаар татах санал хүргүүлсэн. Автобусны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татсан. Тодруулбал, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хуулийн этгээдийн албан тушаалтан дөрөв байна.

Харин Хотын дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна