3.2 тэрбумын бүтээн байгуулалт юу болов?

Б.Намуунзаяа
2023/05/29

2020 онд буюу цар тахалтай үед манай улс 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болсон.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй үед байгуулагдсан усан оргилуур хийж эхэлсэн цагаасаа л хэл ам дагуулж байлаа. 

Ажиллуулах болоход усыг нь зөөвөрлөсөн, зөөвөрлөөгүй гэж багагүй маргаан үүсгэж байв.

 Тэгвэл өнөөх усан оргилуур маань эвдэрсэн үү, аль эсвэл ус нь дууссан уу? Ямартай ч ажиллаагүй байна.

Урин дулаан цаг нэгэнт ирж, баяр наадмууд ч ар араасаа болох дөхсөөр. Уг бүтээн байгуулалтын нэг хэсэг цэвэршүүлсэн усны цорго маань ч хогоор дүүрсээр.

“Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-ийн үйл ажиллагаа эвдрэл гэмтлийг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Шуурхай үйлчилгээний албаны дарга Г.Оргилбаатараас тодрууллаа.

  •  “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-д хоёр цэвэршүүлсэн усны цоргыг байршуулсан. Гэвч иргэд хайхрамжгүй үйлдэл гаргаж эвдэлж сүйтгэсэн. Тодруулбал цоргыг татаж гаргах, битүүлэх, татсан тамхиа унтраах зэргээр сүйтгэсэн. Одоогийн байдлаар ирэх лхагва гараг буюу зургаадугаар сарын нэгний өдрөөс өмнө сэргээн засварлаж, иргэдэд нээлттэй болгохоор ажиллаж байна. Усан оргилуурыг ч мөн адил зургаадугаар сарын нэгний өдрөөс өмнө ажиллуулж эхэлнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна