УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Мөнхбат гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцээд санал хураалт явуулсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөлөхийг дэмжинэ гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан билээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 59.9 хувь нь гишүүнээс нь чөлөөлөхийг дэмжсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг бүрэн эрхээс нь чөлөөлж, одоогийн парламент 75 гишүүнтэй үлдээд байгаа юм.
Гишүүнээсээ чөлөөлөгдсөн Ж.Мөнхбат УИХ-ын сонгуульд Архангай аймгаас нэр дэвшин хоёр ч удаагийн сонгуульд ялалт байгуулаад байсан.
Тэгвэл төрд төлөөлүүлэхээр сонгосон гурван гишүүний нэг нь ийнхүү "явчихсан" тул Архангай аймгийн сонгогчдод бас нэгэн итгэл хүлээлгэх гишүүн хэрэгтэй болж таарч байгаа юм.
Харин өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ талаар, Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээр чөлөөлөгдсөний дараа ирэх зургадугаар сард Архангай аймагт нөхөн сонгууль болох эсэх талаар тодруулсан. Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Энхболд хариулахдаа “Хуулиар бол дараагийн сонгууль болохоос зургаан сарын өмнө орон гарсан тохиолдолд нөхөн сонгууль явуулах зохицуулалт бий. Энэ талаар ярих хэрэг гарах байх” гэв.
УИХ-ын сонгуулийн тухай хууль:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо
5 цаг3.2 тэрбумын бүтээн байгуулалт юу болов?
6 цагСоёлжих гэсэн ч гоёмсог хогийн савтай л болж хоцров
7 цагХүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана
7 цагТөв талбайг дүүргэсэн ээжүүдийн баярт өдөр
8 цагОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааны хөтөлбөр
8 цагТуркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгууллаа
12 цагЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын салбарын ажилтан, уран бүтээлчидтэй уулзаж байна
13 цагУдаан хугацааны уулзалтын байр чинь тайван биз, Хорих ангийн дарга нар аа?!
13 цагЗавхан аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
13 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна