УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан мөн Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт"-ийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2022 онд төлөвлөгөөгөө сайн биелүүлсэн таван яам болон хамгийн муу биелүүлсэн таван яамыг нэрлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайдаас хүслээ. Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Монгол Улсын хөгжлийг төлөвлөж, үүний дараагаар төсөвт суулгаж хэрэгжүүлдэг зарчмын өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийж байгаа. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсанаас хойш анх удаа тайлангаа тавьж, хэлэлцэж байна. Жил бүр яамдыг жагсаадаг. Ингэхдээ олон бичиг цаас үйлдвэрлэснээр нь биш жилийн төлөвлөгөө, хийх ёстой ажлаа бодит болгосон эсэх, иргэдийн амьдрал, эдийн засаг дээшилсэн эсэхээр нь эрэмбэлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.
Үүний хариуд Б.Энхбаяр гишүүн, "Хоёр тодорхой асуулт асуусан. Хариулт авсангүй. Асуултад хариулахгүй бол ЗГХЭГ-аас асууя. Хамгийн их болон бага үнэлгээ авсан тав, таван яамыг нэрлэж өгөөч. Мөн хариуцлага тооцно гэсэн нь Ерөнхий сайдын бодлого уу, эсвэл Шадар сайдын бодлого уу" гэв.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж:
-Таны ярьж буй асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Үүний дараагаар ЗГ-ын холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-д танилцуулагдана. Одоогоор энэ асуудал Засгийн газарт орж ирээгүй байгаа учир аль яам, ямар үнэлгээ авсныг хэлэх боломжгүй байна гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо
5 цаг3.2 тэрбумын бүтээн байгуулалт юу болов?
5 цагСоёлжих гэсэн ч гоёмсог хогийн савтай л болж хоцров
6 цагХүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана
6 цагТөв талбайг дүүргэсэн ээжүүдийн баярт өдөр
8 цагОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааны хөтөлбөр
8 цагТуркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгууллаа
12 цагЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын салбарын ажилтан, уран бүтээлчидтэй уулзаж байна
12 цагУдаан хугацааны уулзалтын байр чинь тайван биз, Хорих ангийн дарга нар аа?!
12 цагЗавхан аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
13 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна