УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн явцад хууль санаачлагч байхгүй учраас хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг дураараа зарцуулсан гэж шүүмжиллээ. Түүнийг хураагдсан машинуудыг хэрхэн зарцуулснаа УИХ-д тайлганахыг шаардав.
Тэр "Б.Цэнгэл дарга аа, хураагдсан машинуудыг яаж будилуулж байгаагаа тайлагнаарай. Эрдэнэт гэх мэт том асуудал болохоор УИХ-д оруулж ирэхгүй шийдчихдэг. Гэтэл тавилга, эд хогшил, машин тэрэг шилжүүлэх болохоор УИХ-д оруулж ирээд цаг аваад байдаг. Үүнтэйгээ хуулийн төслөө оруулж ирэх ёстой. Хууль санаачлагч байхгүй учраас хэлэлцэх асуудлаас хойшлууллаа. УИХ-д хүндэтгэлтэй хандаарай. Болдын Цэнгэл гуай та тэр машинууд яасан. Хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг яаж хуваарилсан тэр тайлангаа хамт оруулж ирнэ. Яагаад орон нутагт, төрийн тусгай албадад хуваарилахгүй байна вэ. Хэмнэлтийн хуулиар машинуудыг тусгай албадад хуваарил гэж өгсөн болохоос дураараа зарцуул гэж өгөөгүй байх шүү. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилттэй чинь хамт шалгаж үзнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо
6 цаг3.2 тэрбумын бүтээн байгуулалт юу болов?
6 цагСоёлжих гэсэн ч гоёмсог хогийн савтай л болж хоцров
7 цагХүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана
7 цагТөв талбайг дүүргэсэн ээжүүдийн баярт өдөр
9 цагОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааны хөтөлбөр
9 цагТуркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгууллаа
13 цагЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын салбарын ажилтан, уран бүтээлчидтэй уулзаж байна
13 цагУдаан хугацааны уулзалтын байр чинь тайван биз, Хорих ангийн дарга нар аа?!
13 цагЗавхан аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
14 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна