БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг ил болгосон.
Тус мэдээллийн жагсаалтад байгаа хүмүүсийн нэрсийн дотор УИХ-ын гишүүн Г.Дамдинням багтсан байсан юм. Тэр Канадын Бритишийн Колумбиа их сургуульд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцан Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авчээ.
Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг зээлээ төлөөгүй мэтээр мэдээлсний хариуд Г.Дамдинням гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ. Тэр,
-Одоо ч үргэлжилж байгаа энэ хөтөлбөрт 2015 онд үйлчилж байсан хууль, журмын дагуу өрсөлдөөд шалгуур хангаж сургалтын зээл авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд дууссан. Одоо ямар ч өргүй. Энэ хөтөлбөр олон монгол залуучуудыг өндөр боловсролтой болж ажил амьдралаа авч явахад дэм тус болсон сайн хөтөлбөр гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо
5 цаг3.2 тэрбумын бүтээн байгуулалт юу болов?
5 цагСоёлжих гэсэн ч гоёмсог хогийн савтай л болж хоцров
6 цагХүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана
6 цагТөв талбайг дүүргэсэн ээжүүдийн баярт өдөр
8 цагОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааны хөтөлбөр
8 цагТуркийн ерөнхийлөгчийн сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгууллаа
11 цагЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын салбарын ажилтан, уран бүтээлчидтэй уулзаж байна
12 цагУдаан хугацааны уулзалтын байр чинь тайван биз, Хорих ангийн дарга нар аа?!
12 цагЗавхан аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
12 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна