Засгийн газраас баримталж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд "Хөдөөгийн сэргэлт"-ийг бодитоор хэрэгжүүлэхэд орон нутаг дахь эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулах нь чухал.
Энэ хүрээнд Дархан-Уул аймагт бүсийн хэмжээний томоохон шинэ эмнэлгийг бүтээн байгуулах төслийг санаачилжээ. Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк санхүүжилтийг нь шийдвэрлэх юм байна.
Өнөөдөр тус банкны албан ёсны төлөөлөгч нар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдал болон шинэ эмнэлгийн барилга барих газартай танилцжээ. Шинэ эмнэлгийг тус аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр дэх таван га газарт орчин үеийн стандартад нийцүүлэн барихаар юм.
Дархан-Уул аймаг нийт 107 мянган хүн амтай. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Улаанбаатар хот болон бусад орон нутгаас шилжин суурьшигчдыг хүлээн авч, ойрын 1,5 жилд хүн амаа 20 хувиар өсгөхөөр төлөвлөжээ.
Тиймээс өсөн нэмэгдэх хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамгийн чухал.
Эх сурвалж: Сангийн яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Япон руу цахим визээр аялна
19 цагЭрүү мэндийн сайд С.Чинзориг: Манай эмнэлгүүдийн орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв дахин их
20 цаг“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСИЙГ АНХ УДАА БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА
20 цагЖ.Мөнхбатыгаа явуулчихлаа, одоо нөхөн сонгууль уу?
ӨчигдөрДээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ
ӨчигдөрЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж сайн болон муу яамдыг нэрлэж чадсангүй
ӨчигдөрЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлажээ
ӨчигдөрНүүрсний хэрэгт холбогдон зугтсан Н.Удаанжаргал БЗС-аас 32 мянган ам. долларын зээл авчээ
ӨчигдөрТөрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг дураараа зарцуулсан гэж Б.Цэнгэлийг "загналаа"
ӨчигдөрУИХ-ын гишүүн Г.Дамдинням: Сургалтын зээл авсан, одоо өргүй
Өчигдөр
Сэтгэгдэл бичигдээгүй байна