АН ҮБХ-гоо хуралдуулан АН-ын даргаа сонгосон. АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Л.Гантөмөрийг Их хурлаараа батамжилсан билээ. Харин өнөөдөр түүний нэрийг АН-ын даргаар батлуулах тухай материалаа УДШ-д хүргүүлж байгаа билээ.
Энэ талаар АН-ын генсек Ч.Өнөрбаяр: АН албан ёсоор даргагүй гээд УДШ-ээс тогтоол гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс төлөөллийн дээд байгууллага болох ҮБХ болон АН-ын эрх бүхий байгууллага шинэ дүрэм хуулиараа АН-ын даргаа сонгосон байгаа. Одоо ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. АН-ын гуравдугаар сарын 31-ний өдрийн шинэ дүрмийн дагуу ҮБХ-ны үүрэг нь АН-ын бодлого шийдвэрийг гаргадаг уураг тархи нь байсан. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдэх эрх бүхий байгууллага болсон юм. Энэ хүрээнд асуудлаа шийдсэн гэлээ.
Мөн материал хүргэж ирэгсэдээс “Өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ-ны болон намын ээлжит бус Их хурал хуралдаж, шинэ даргаа сонгон ёсчлон батламжилсан. Энэ үеэр нэр бүхий хүмүүсийг намын даргын материалыг УДШ-д хүргүүлэх ажлын хэсэгт оруулна гэж Их хурлаас заасан. АН-ын төлөөллийн төв байгууллага буюу 300 гаруй гишүүн ирж энэ асуудлыг шийдсэн. Харин асуудал шийдэх гэхээр асуудлыг аргалах, цаг хожих гэсэн С.Эрдэнэ мэтийн хүмүүсийн үйл ажиллагаа бол хууль бус. Төлөөллийн төв байгууллага нь ҮБХ мөн гээд шинэ дүрэмдээ заасан байгаа" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Япон руу цахим визээр аялна
21 цагЭрүү мэндийн сайд С.Чинзориг: Манай эмнэлгүүдийн орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв дахин их
21 цаг“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСИЙГ АНХ УДАА БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА
22 цагЖ.Мөнхбатыгаа явуулчихлаа, одоо нөхөн сонгууль уу?
ӨчигдөрДээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг зөвшилцөхийг дэмжлээ
ӨчигдөрЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж сайн болон муу яамдыг нэрлэж чадсангүй
ӨчигдөрЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлажээ
ӨчигдөрНүүрсний хэрэгт холбогдон зугтсан Н.Удаанжаргал БЗС-аас 32 мянган ам. долларын зээл авчээ
ӨчигдөрТөрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг дураараа зарцуулсан гэж Б.Цэнгэлийг "загналаа"
2023/03/23УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Сургалтын зээл авсан, одоо өргүй
2023/03/23
Сэтгэгдэл бичигдээгүй байна