МӨНДӨР, АЯНГА ЦАХИЛГААНААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ

info@focus.mn
2024/06/11

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12,13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны зургадугаар сарын 11-ний 20:00 цагаас зургадугаар сарын 12-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +7..+12 градус, өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +17...+22 градус, говийн бүс нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

9 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

12 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

12 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16