С.АМАРСАЙХАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ТӨРӨЛХ НАЛАЙХ ДҮҮРГЭЭСЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

info@focus.mn
2024/06/10

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан УИХ-ын сонгуулийн 13-р тойргийн сурталчилгаагаа хамтран зүтгэгч Цэндийн Сандаг-Очирын хамт төрөлх Налайх дүүргээсээ эхлүүллээ. Бид өнгөрсөн 4 жил Налайх, Багануур, Багахангай дүүргээ парламентад анх удаа төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй бие даасан хот, Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгох түүхэн шийдвэрийг батлууллаа.


Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, боловсон хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил юм. Манай 3 дүүрэг хот болсноор төсөв санхүүгийн хувьд бие даан тэлж хөгжих бүрэн боломжтой.
Гурван дүүргийн иргэдээс авсан судалгааны дагуу шийдэх ёстой асуудлын нэг болох эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 7,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллалаа. Мөн Налайх, Багануур, Багахангайчууд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 15 хувийн урьдчилгаа төлбөртэй, ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.

“Ард түмний ялалтын төлөө” хамтдаа хичээн урагшилцгаая!



Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

9 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

13 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

13 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16