САЙН ТУРШЛАГА: Компанийн хэлбэр рүү шилжиж, гэрээт ажилтан ажиллуулж эхэлжээ

info@focus.mn
2024/06/06

Баруун бүсийн хоршоологч, малчид Завхан аймагт өнөөдөр чуулж, зөвлөлдлөө. Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцсон бөгөөд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ эрсдэлд тэсвэртэй бөгөөд тэнцвэртэй, олон улсын жишигт нийцсэн бие даасан мал аж ахуйн салбар болон чинээлэг малчин бий болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдгийг тодотгов.

Мөн зөвлөгөөний үеэр хоршоодын сайн туршлага, шинэлэг санаанаас танилцууллаа. Тухайлбал, сайн туршлагын тухайд, компанийн сисмтем рүү шилжиж буй Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоог танилцууллаа. Тус хоршоо 310 гишүүнтэй ч үндсэн дөрөв, гэрээт 12 ажилтантайгаар сүүний үйлдвэр, цагаан идээ боловсруулах, мал, мах түүхий эд бэлтгэл, газар тариалан, аялал жуулчлал гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Улмаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хоршоонд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаас гадна Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ худалдан борлуулах дэлгүүр нээх зорилгоор 571 сая төгрөгийн зээл авчээ. Тэд авч буй зээлээ үхмэл хөрөнгөд зарцуулахгүйгээр эргээд зээлээ төлж болохуйц хөрөнгийг өөрсдөдөө бий болгож, техник, тоног төхөөрөмжөө ашиглан хоршооны гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж, хамтарч ажилласнаар өөрсдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна хүн хүчний дутагдалт ордоггүй байна.

 УИХ-аас эрсдэл даахуйц мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх тухай анхдагч хуулийг баталснаар Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд буй. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 3681 хоршоо нэрээ аваад байгаа аж. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 25900 гаруй малчин хоршооны гишүүнээр элсээд байгаа юм байна. Эдгээр хоршооны гишүүн малчдад арилжааны банкуудаас 21.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

9 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

12 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

12 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16