​ УИХ-ын дарга Г.Занданшатарын тавьсан илтгэлийг “Никкей” онцолжээ

Б.Намуунзаяа
2024/05/23

Япон Улсын Токио хотноо “Азийн ирээдүй” 29 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт болж байна.

Азийн улс орнуудын хөгжил, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг уг форумд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, ардчиллын хөгжлийн үйл явц, Ази, Номхон далайн бүс нутгийн түвшинд явуулж буй гадаад бодлого болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад манай улсын оруулах хувь нэмрийн талаар илтгэл тавьсан байна.

Түүний тавьсан илтгэлийг Японы “Никкей” хэвлэлийн газраас тус форумын онцлох илтгэлийн нэгээр тодруулжээ. Тухайлбал, Монгол Улс олон сорилттой тулгарч байна. 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжснээс хойш авлигыг бууруулах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр томоохон бодлого, эрх зүйн шинэчлэлийг хийж, өнгөрсөн онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруусныг дурджээ. Мөн хууль тогтоох байгууллагаас засаглалын хянал-тэнцлийг хангах замаар авлигыг бууруулах, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэхээр цахим системийг нэвтрүүлэх арга хэмжээ авч эхэлснийг “Никкей” хэвлэлийн нийтлэлд онцолжээ.

https://asia.nikkei.com/Spotlight/The-Future-of-Asia/The-Future-of-Asia-2024/Top-Mongolian-politician-stresses-commitment-to-eliminating-corruption

Гадаад бодлогын хувьд Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогыг баримталж, хөрш зэргэлдээ орших хоёр том гүрэн болох Орос, Хятад улстай ойр дотно харилцаа тогтоохыг зорьж байна. Энэхүү стратеги нь эдийн засгийн түншүүдээ төрөлжүүлж, бие даах чадвартай болоход нь туслана гэж Монгол Улс найдаж байна хэмээн бичжээ.

“Азийн ирээдүй” форумыг Японы “Никкей” хэвлэлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 29 дэх удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр түвшний төлөөлөгчид, бүс нутгийн эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөл оролцсон байна. 

Монгол Улсыг төлөөлөн парламентын тэргүүн энэхүү форумд оролцсоноор манай улс Азийн улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүс нутагт чиглэсэн бодлого, үйл ажиллагааг ойлгуулан таниулахад чухал ач холбогдолтой юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

9 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

13 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

13 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16