АН бүлэг: Батлан хамгаалахын сайдыг огцруулж, оронд нь иргэнийг томилох ёстой

Б.Намуунзаяа
Өчигдөр 14 цаг 34 минут

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдав. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсад 2017 оноос хойш 20 цэрэг залуу амиа алджээ. Мөн үүнээс ч олон залуу эрүүл мэндээрээ хохирч, хүнд гэмтэл авчээ. Энэ юу болоод байна вэ. Манай батлан хамгаалахын салбарт тогтолцооны асуудал их байна.

Батлан хамгаалахын сайд иргэний төлөөлөл байгаад энд цэрэг, иргэний харилцаа тэнцэж байх ёстой. Гэтэл Батлан хамгаалахын сайд нь цэргийн хүн. Тиймээс манай намын бүлэг сайдад хариуцлага тооцох, энэ сайдын оронд иргэний эрх ашгийг хамгаалдаг иргэний төлөөлөл Батлан хамгаалахын сайдаар ажиллах нь зүйтэй, энэ чиглэлд бодлого боловсруулж ажиллахаар боллоо” гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ардчилсан намын бүлгээс  2021 онд миний нэр дээр Зэвсэгт хүчин жанжин штаб руу албан бичиг явуулсан. Үүний дагуу Хүний эрхийн дэд хороог хуралдуулсан. Тус хурлаар цэргийн амь нас хохирдог юм байна, хүний эрхийн зөрчил маш их байна, маш олон ажил хийх шаардлагатай юм байна гэдэг чиглэлийг гаргаж, Ерөнхийлөгч болон Засгийн газарт өгч байсан.  Энэ чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллана” гэлээ.

Ардчилсан намын дэд дарга, хуульч О.Алтангэрэл “НҮБ-аас  Худал мэдээлэл тараах гэмт хэгийн хал гэдэг зөвлөмжийг өгсөн ч өнөөдөр хүртэл халсангүй. "Мөрдөн шалгах ажиллагааг мэдсэн хүнийг ял шийтгэнэ" гэж хуулийн төсөлд орсон нь сэтгүүлчид, иргэдийг шалгах хуулийн цоорхой нээгдэж байна

2022 оны байдлаар 300 гаруй эрүүгийн хэрэг нээж шалгаснаас 10 орчим нь шүүхээр шийдэгдсэн байдаг. Үүнийг тайлбарлавал худал мэдээлэл тараах гэсэн том малгайн доор үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг нээдэг. Дахин дахин дуудаж, залхаан цээрлүүлэх, энэ хугацаанд гомдол гаргагч нь тохирох, уучлал гуйвал гомдлоо татна гэдэг.

Нэг ёсны энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа процесс нь үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид болон иргэдийг залхаан цээрлүүлэх шинжтэй, мөрдөн байцаах байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарч байгаа” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

АН ЯЛАГДДАГ БОЛ ЯЛАГДААД ҮНСЭН ДОТРООСОО Л.ГАНТӨМӨРГҮЙГЭЭР ДАХИН БОСЬЁ

9 цаг

Баянхонгорчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжинэ гэв

13 цаг

Замд тогтсон усыг тасралтгүй соруулж байна

13 цаг

УОК-ООС ҮЕРТ АВТСАН 40 ӨРХӨД ГЭР, ХОР УРШГИЙГ АРИЛГАХАД 400 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024/06/18

МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр татуулах бичгийг СЕХ-д албан ёсоор өглөө

2024/06/18

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭН СУРТАЛЧИЛГААГАА ТҮР ЗОГСООГООД БАЙСАН Г.САЙХАНБАЯР СОНГУУЛИА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2024/06/18

Нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчийн үхэлтэй холбогдуулан гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ

2024/06/17

Б.ЖАРГАЛСАЙХАН: НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН

2024/06/17

НХХ-ИЙН САЙД Х.БУЛГАНТУЯА: ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙХ ЁСТОЙ

2024/06/16

АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ЗУЛ ӨРГӨХ НЭРЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ПИАРДАХ УУ

2024/06/16