Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцов.
Нийт есөн тасаг, 250 ортой, хоёр блок бүхий долоон давхар тус төв ашиглалтад орсноор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар бууруулж, хүртээмж энэ хэрээр өсөх юм. Түүнчлэн түлэгдэл, хөлдөлт гэх мэт осол гэмтлийн яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг 24 цагаар үзүүлэх нөхцөл бүрдэнэ.
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь анх 1960 оны арванхоёрдугаар дугаар сарын 9-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Бэртэгдсдийг эмчлэг тасаг нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан. Улмаар эмнэлэг болж өргөжин, өнөөдөр нээлтээ хийж буй төвийн барилгын суурин дээр 1976 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй барилга 1991 онд ашиглалтад орж, харьяа тасгууд нүүр орсон байна. Тус барилгад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт 2008-2009 онд гарсан тул түүнээс хойш Түлэгдэлт, сэдрэлтийн гэмтлийн тасаг нь Мөнгөнгүүр эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Улмаар 2017 онд Монгол Улсын Засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сантай хэлэлцээр хийн, Түлэнхийн төвийн барилгын ажил эхэлсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бага тэнгэрийн замд Портер Бензтэй мөргөлджээ
9 минутХоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
8 цагӨмнөговийн Засаг дарга Р.Сэддорж нөөц сангаар хувийн сан шигээ туйлжээ
10 цагНалайх, Багануур, Эрдэнэт, Дарханыг Улсын зэрэглэлтэй бие даасан хот” болгоно
23 цагМаргааш ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
ӨчигдөрПЕПСИ АЛТАН ЦОМ БҮХ ОДДЫН БАРИЛДААНЫ ШАГНАЛАА ӨГӨХИЙГ ШААРДАВ
ӨчигдөрТАЛИЙГЧ 13 НАСТАЙ ОХИНЫГ ХОРООСОН ГЭМТ ХЭРЭГТНЭЭС ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ
ӨчигдөрНОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА
ӨчигдөрМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
ӨчигдөрБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын айлчлал эхэллээ
2024/04/23
Сэтгэгдэл бичигдээгүй байна