Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны 05 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Азийн физикийн 23 дугаар олимпиадын шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хаалтын ёслолд оролцож үг хэлэв.
Тэрбээр энэхүү нэр хүндтэй олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон Азийн физикийн олимпиадын хороонд талархал илэрхийлж, Азийн физикийн олимпиадын оролцогчдод баяр хүргэн амжилт хүслээ.
Оролцогч хүүхдүүдийн оюуны чадавх, онолын мэдлэгийг сорьсон, олон улсын эрдэмтэн багш нарын сонирхлыг татсан онолын болон туршилтын бодлогыг дэвшүүлж чадсан монголын шилдэг физикчид, эрдэмтдэд мөн баяр хүргэв.
Энэ удаагийн олимпиадад нийт 26 багийн 195 сурагч онолын гурав, туршилтын хоёр бодлогоор оюун ухаанаа уралдуулснаас гадна хоёр улс ажиглагчаар оролцсон юм.
Монгол эрдэмтдийн боловсруулсан нийт 50 онооны 5 бодлогыг бодсон эхний гурван сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон байна. Хамгийн өндөр буюу 33.5 оноог БНХАУ-ын багийн сурагч авчээ.
Олимпиадын байр эзлүүлэх дүрмийн дагуу 21.5 оноог 100 хувь гэж тооцоход БНХАУ, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангажээ. Мөн зохион байгуулагч Монгол Улсын баг 1 хүрэл медаль хүртлээ.
Азийн физикийн 24 дүгээр олимпиад ирэх жил Малайз Улсад болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бага тэнгэрийн замд Портер Бензтэй мөргөлджээ
5 цагХоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
13 цагӨмнөговийн Засаг дарга Р.Сэддорж нөөц сангаар хувийн сан шигээ туйлжээ
16 цагНалайх, Багануур, Эрдэнэт, Дарханыг Улсын зэрэглэлтэй бие даасан хот” болгоно
ӨчигдөрМаргааш ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
ӨчигдөрПЕПСИ АЛТАН ЦОМ БҮХ ОДДЫН БАРИЛДААНЫ ШАГНАЛАА ӨГӨХИЙГ ШААРДАВ
ӨчигдөрТАЛИЙГЧ 13 НАСТАЙ ОХИНЫГ ХОРООСОН ГЭМТ ХЭРЭГТНЭЭС ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ
ӨчигдөрНОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА
ӨчигдөрМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
ӨчигдөрБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын айлчлал эхэллээ
2024/04/23
Сэтгэгдэл бичигдээгүй байна