Амьд донороос элэг шилжүүлэн суулгах “iLDLTColloquium” группийн олон улсын хурал Улаанбаатар хотноо боллоо

info@focus.mn
2023/05/26

Амьд донороос элэг шилжүүлж буй дэлхийн хөгжлийг сурталчлах, гишүүн орнуудын элэг шилжүүлэн суулгах багуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг International Living Donor Liver Transplantation Group нь хоёр жилд нэг удаа олон улсын хурлыг зохион байгуулдаг

2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй тус групп өмнө нь  БНСУ, АНУ болон Белгийн Вант улсад хурлаа зохион байгуулж байсан энэ удаад Монгол Улсад ээлжит ‘’International LDLT Collquium -2023’’ Олон Улсын хурлыг 2023.05.26-ны өдөр зохион байгууллаа. 

Тус хуралд дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНЭУ, Бельги улсуудаас 14 зочин профессор оролцов. Зочдын дунд Амьд донороос элэг шилжүүлэн суулгах групп (International Living Donor Liver Transplantation Group)-ийн ерөнхийлөгчпрофессор Хирото Эгава байсан бөгөөд тэрбээр илтгэл тавьсан юм. 


Олон улсын энэхүү нэр хүндтэй хурлыг Монгол Улсадурьжзохион байгуулсан нь маш чухал ачхолбогдолтойг тус хуралд оролцсон Улсын Их Хурлынгишүүн Ж.Чинбүрэн онцлон тэмдэглэсэнТэрбээрХавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллажбайхдаа элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороосэлэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг Монголднутагшуулахад гар бие оролцож байсан хүний нэгмөнэлэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтын төлбөргүйболгожЭрүүл мэндийн даатгалаас зардлыг бүрэндаадаг болох хуулийн нэмэлтөөрчлөлтийг УИХ-аарбатлуулахад хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсанюм

Олон улсын хурлын үеэр тэрбээр “Элэг солиулах мэсзасал 120 сая төгрөгийн өртөгтэйХамтын төлбөрийндагуу иргэн 40 орчим сая төгрөгийг төлжүлдсэнийгнь Эрүүл мэндийн даатгалаас төлдөг байсан болодоо Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыгбүрэн даадаг болсонИргэд амьжиргааны зардлааяах вэ гэж байхад эмчилгээ хийлгэнэ гээд 40 саятөгрөг гаргана гэдэг маш их санхүүгийн дарамтболдогТиймээс Эрүүл мэндийн даатгалын сангаасбүрэн даадаг болсон нь зөв зохицуулалтНөгөөтэйгүүр хорт хавдарархаг өвчний эмчилгээудаан үргэлжилдэгБайнгын эм уудаг учраассанхүүгийн асар их эрсдэлд оруулжядууралд хүргэхаюултай байдагТийм учраас УИХ-аас барьж буй томбодлого бол иргэдээ өвдсөнөөсөө болж ядууралдөртдөггүй байх тогтолцоог бэхжүүлэхээр эрх зүйнорчныг бүрдүүлж байнаНэг жишээ нь элэгшилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг хамтынтөлбөргүй болгож өгсөн энэ тогтолцоо юм” хэмээнсэтгэгдлээ хуваалцсан 


Дашрамд дурьдахад, Монгол Улс дэлхийн санхүү, эдийн засаг, техник технологийн өндөр хөгжилтэй, улсуудад хөгжсөн, анагаах ухааны оргил технологи болох элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг эх орондоо хийж эхлээд 10 гаруй жил өнгөрчээ.Манай эмч нар өндөр технологийг эмнэлзүйн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн дэлхийн 45 дахь улс болсон бөгөөд энэ хугацаанд амьд болон тархины үхэлтэй, цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг насан хүрэгсэд болон хүүхдэд нийт 290 гаруйг хийгээд байгаа юм. 

Олон улсын  хуралд оролцохоор Монголыг зорьж ирсэн зочдыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулсан. Зочин эмч нар энэ үеэр Монгол Улсын Төрийн ордонд зочилж, монголчуудын амьдрал, түүх, ахуй соёлтой Төрийн ордон дахь уран зураг, эх бүтээлүүдээр дамжуулан танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлж байв. 

Хавдар судлалын үндэсний төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багууд ‘’International LDLT Collquium -2023’’ олонулсын энэхүү хурлыг хамтран зохион байгуулсан юм. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна