Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор, “Илүү их уншъя” уриатайгаар 33 дахь удаагийн "Номын баяр" энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
Уламжлалт хаврын номын баяраар нэн шинэ болон үнэт ховор ном, бүтээлийн дээжээс олон нийтэд толилуулахаас гадна яруу найргийн өдөрлөг, үндэсний хувцастай үзүүлбэрүүд, уран бичлэгийн уралдаан, зохиолч уншигчдын уулзалт, сонсдог болон цахим номын танилцуулга зэрэг урлаг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ. Түүнчлэн ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, оюунлаг дадлыг үлгэрлэн манлайлсан номын сайн нөхдөд “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгийг гардуулахаас гадна хэвлэн нийтлэх, соён гэгээрүүлэх үйлсэд тууштай гавьяагаараа түүчээлдэг хувь хүн, албан байгууллагуудыг алдаршуулдаг уламжлалтай.
Жил бүрийн хавар Жанжин Д.Сүхбаатарын талбайд 300 гаруй номын асарт мөн тооны зохиолчид, 200 гаруй хэвлэн нийтлэгч нэгдэж, ойролцоогоор 30000 гаруй хүн идэвхтэй оролцдог байна. Судалгаанаас үзэхэд, номын баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бол хүйсийн харьцаагаар эмэгтэйчүүд 63.9 хувийг эзэлдэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
56 минутӨмнөговийн Засаг дарга Р.Сэддорж нөөц сангаар хувийн сан шигээ туйлжээ
3 цагНалайх, Багануур, Эрдэнэт, Дарханыг Улсын зэрэглэлтэй бие даасан хот” болгоно
15 цагМаргааш ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
17 цагПЕПСИ АЛТАН ЦОМ БҮХ ОДДЫН БАРИЛДААНЫ ШАГНАЛАА ӨГӨХИЙГ ШААРДАВ
ӨчигдөрТАЛИЙГЧ 13 НАСТАЙ ОХИНЫГ ХОРООСОН ГЭМТ ХЭРЭГТНЭЭС ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ
ӨчигдөрНОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА
ӨчигдөрМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
ӨчигдөрБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын айлчлал эхэллээ
ӨчигдөрКиргиз улсын зах зээлд Монголын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа тэлж байна
Өчигдөр
Сэтгэгдэл бичигдээгүй байна